Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус хүйтэн байна.