УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
Тодруулбал тус албан бичигт "ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөдөр 14:00 цагийн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхдаа "Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж заналхийлсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан болно. Иймд миний бие болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүсч байна" гэжээ.
Ж.Батзандан гишүүн нь Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцтай холбоотой Томилгооны асуудлаар сонсгол явуулах санаачилга гаргаад байгаа билээ.