Өнөөдөр хилийн боомтууд амарна

Өнөөдөр Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан хилийн боомтууд амарна.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд тухайн өдөр ажиллахгүй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.