2017 оны төсөвт тодотгол хийж энэ онд хүүхдийн мөнгө олгоход шаардагдах санхүүжилтийг шийдсэн. Энэ хүрээнд хоёр лолоо хоногийн өмнөөс найм, ес, аравдугаар сарын мөнгийг нөхөж олгосон байдаг. Тэгвэл энэ сарын 20-оос арваннэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн байна. Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авах эцэг эхчүүд дурын арилжааны банканд өргөдлийн маягт бөглөн, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм. Шинэ төрсөн хүүхдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон хүүхдийн мөнгийг нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой.