МАН-ын генсекээр Д.Амарбаясгалан сонгогдлоо

МАН-ын Бага хурал анхны хурал өчигдөр буюу энэ сарын 23-нд Тусгаар тогтнолын ордонд болсон. МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаас намын ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан 74.5 хувийн саналаар улиран сонгогдсон байна.

Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон аж. МАН-ын дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгоно“ гэж заасан байдаг. Тиймээс У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгаланг үлдээх санал оруулж иржээ.  Ийнхүү Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр ахин ажиллахаар болсон байна. Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх  улиран томилогдсон юм.

Үүний дараа МАН-ын УЗ-ийн гишүүдээр хэн хэнийг томилох вэ гэдгийг шийдэж 29 гишүүнийг томилсон. Ингээд МАН-ын УЗ-ийн 29 гишүүний нэрийг танилцуулж байна.

  1. Д.Амарбаясгалан
  2. Ц.Бат-Энх
  3. М.Энхболд
  4. Д.Хаянхярваа
  5. Я.Собаатар
  6. Л.Энх-Амгалан
  7. Б.Саранчимэг
  8. Ө.Энхтүвшин
  9. Г.Занданшатар
  10. Ц.Нямдорж
  11. Ц.Цогзолмаа
  12. Ж.Эрдэнэбат
  13. Сү.Батболд
  14. Т.Аюурсайхан
  15. Г.Солтан
  16. С.Бямбацогт
  17. Л.Оюун-Эрдэнэ
  18. Ж.Энхбаяр
  19. Д.Тогтохсүрэн
  20. Ж.Мөнхбат
  21. Ц.Гарамжав
  22. Д.Оюунхорол
  23. М.Оюунчимэг
  24. Г.Мөнхцэцэг
  25. Су.Батболд
  26. Д.Сарангэрэл
  27. О.Содбилэг
  28. Ж.Ганбаатар
  29. Ч.Улаан нар МАН-ын УЗ-ийн гишүүнээр томилогдсон байна.