"Ларьдма" киноны хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тус киноны хоёрдугаар ангийн постер зураг олон нийтэд ил болжээ.
Энэхүү киноны хоёрдугаар ангийн зураг авалт энэ оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогоор өвлийн зураг авалтаа хийж байгаа аж. Энэ талаар жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн өөрийн инстаграм хуудаснаа амьдрал гэх тайлбартайгаар киноны зураг авалтын зургуудийг нийтэлжээ.
Сануулахад, Нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан "Navchaa film" продакшны бүтээл "Ларьдма" киноны нэгдүгээр анги 2013 оны тавдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийж байсан юм.
“Ларьдма” киноны хоёрдугаар анги хүлээлт үүсгээд байгаа юм.