Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг нээлээ. Уг үзэсгэлэн Архивын ерөнхий газрын байранд арванхоёрдугаар сарын 15-ыг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.