Үнэтэй зөвлөгч болж чадах “Төслийн санхүүжилт” ном нээлтээ хийлээ

"Ауруг паблишин"-гаас эрхлэн гаргасан Төслийн санхүүжилт номын нээлтэд банк санхүүгийн мэргэжилтнүүд, бизнес, улс төрийн төлөөллүүд, их дээд сургуулийн профессор, багш нар хүрэлцэн ирж төслийн санхүүжилтийн талаарх өөрсдийн туршлагаа хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн сайхан өдөрлөг болж өнгөрлөө.

Төслийн санхүүжилт нь урт хугацаанд томоохон хөрөнгө оруулалт шаарддаг бизнесийн төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн ертөнцөд улам бүр өргөн хүрээтэй ашиглагдаж буй арга, хэлбэр юм. Фордхамын их сургуулийн профессор Жон.Д.Финнерти санхүүгийн салбарт ажилласан олон жилийн туршлага, салбарын өргөн мэдлэгтээ тулгуурлан бичсэн “Төслийн санхүүжилт” номд бонд, хувьцаа, банкны зээл зэрэг олон хэлбэрээр төсөлд санхүүжилт босгох арга замуудыг онолын талаас тайлбарласан төдийгүй амжилттай хэрэгжсэн дэлхийн хэд хэдэн томоохон төслүүдийн жишээгээр баяжуулсан нь практик ач холбогдолтой юм. Тиймээс энэхүү бүтээлийг эрхлэн гаргасан  багийнхан олон жилийн туршлагатай санхүүгийн мэргэжилтэн, бизнесийн төсөлдөө санхүүжилт хайж буй төсөл санаачлагч, хөрөнгө оруулагч, хөрөнгийн зах зээлийг сонирхогч эсвэл оюутан, судлаач, туршлагатай бизнесмен хэн ч бай “Төслийн санхүүжилт” хэмээх энэхүү ном таны онолын болон практик мэдлэгийн санд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ. Залуус, мэргэжилтэнүүдэд зориулан гаргасан энэхүү ном олон олон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нь үнэтэй зөвлөгч нь байх болж чадна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Төслийн санхүүжилт хэмээх ойлголт Монголчуудын хувьд шинэлэг боловч сүүлийн 10-аад жилд  олон төсөл дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт амжилттай татаж уул уурхай, боловсруулах үйлдвэр, зочид буудал, дэд бүтэц сүндэрлэн босч байгаа билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 77040262, 99071437, 99233137 дугаарын утсаар лавлаж болох юм байна.