Асашёрюү Д.Дагвадорж хэдхэн хоногийн өмнө фэйсбүүк хуудсаараа дамжуулан Кёкүшюзан Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөх биш гэх мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тодруулбал тэрбээр, “Батбаяр хувийн хувийн хөрөнгө оруулалтын шугамаар япон явсан гээд сая Улаанбаатарт буухдаа ярьж байна! Энэ нэрийн хуудсыг японы хэвлэл мэдээллийнхэнд тараагаад явсан байна! Ийм зүйлд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрийг барих ямар шаардлага байгаа? Хувийн ажилдаа Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудсыг ашиглаад явах хэр зохимжтой? Батбаяр Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх мөн үү? Аль эсвэл албаар ийм нэрийн хуудас хийгээд энд тэнд очоод Ерөнхийлөгчийн нэр хүндээр хувийн чанартай зүйл хийгээд яваад байна уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга анхааралдаа аваарай!” хэмээн бичсэн байдаг.
Асашёрюү Д.Дагвадоржийн пост зураг:
Тэгвэл Д.Дагвадоржийн олон нийтэд хүргэсэн энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд Кёкүшюзан Д.Батбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг гэх үнэмлэхээ дэлгээд байсан.
Кёкүшюзан Д.Батбаярын үнэмлэхний зураг:
Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж, Кёкшюзан Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан үүргээс бүр чөлөөлсөн гэнэ. Ийнхүү чөлөөлөхдөө үндэслэллээ дурьдаагүй байгаа гэнэ. Юутай ч Кёкшюзан Д.Батбаяр Ерөнхийлөгчийн хүрээллээс "хөөгдөж" байгаа бололтой.