НИТХ дахь АН-ын бүлэг Засаг даргад санал хүргүүллээ
2017 оны төсвийн тодотголоор агаарын бохирдлыг бууруулахад нэмж 4,6 тэрбум төгрөг суулгасан. Ингэснээр 2017 онд нийт 8,4 тэрбумыг агаарын бохирдолд зарцуулахаар болсон юм.
Үүнтэй холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод ажлын санал хүргүүллээ.
Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байгаа энэ үед тодотголоор батлагдсан төсвийг иргэдээ агаарын бохирдлын гамшгаас хамгаалах богино хугацаанд шийдвэрлэх, яаралтай ажил зохион байгуулахыг АН-ын бүлэг санал болгосон байна.
Тухайлбал, утааны голомтод амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдэдонцгой анхаарч шүүлтүүр бүхий амны хаалт олгох, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан шаардлагатай арга хэмжээг авахыгсаналболгожээ. Мөнагаарын бохирдол 1.5 метрээс доош илүү иххуримтлагддаг тул цэцэрлэгийн болон сургуулийн бага ангийн сурагчдад шүүлтүүртэй амны хаалт тогтмол зүүлгэх ажлыг зохион байгуулахшаардлагатайгэж АН-ынбүлэгүзжээ.
Түүнчлэн “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд утааны 1,2 дугаар бүсэд байгаа төрийн өмчийн цэцэрлэгүүдэд дотоод орчны агаар цэвэршүүлэгч олгож байгаа. Харин нийслэлхотын зүгээс утааны голомтод байрлаж буй төрийн өмчийн сургуульболон эмнэлгүүдийн дотоод орчны агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг яаралтай олгох, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглох шийдвэрээ хэрэгжүүлэх,гГэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдаагүй айл өрхүүдэд дулаалга, цахилгаан халаагуураа бага хүүтэй зээлээр авах боломжийг судлан Ногоон зээлийн сан байгуулах зэргийг тусгасан байна.