АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохион байгуулж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтийн төрөлд 107 кг өргөсөн амжилтаар Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальт бөхөөр тодорлоо.
Харин М.Анхцэцэгийн гэмтэл бүрэн эдгээгүй байснаас тэмцээний үеэр гэмтэл сэдэрсэн тул дасгалжуулагчийн Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтийн тэмцээнээс нэрийг нь татсан байна.