Сүүлийн хэдэн хоног МАН-ын “Гоо элч” -үүдийг сошиал хэрэглэгчид цахим орчинд улам од болгож байна. Тодруулбал,МАН-ын Нийслэлийн Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Гоо сарнай” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, салбар бүрт манлайлж яваа эмэгтэйчүүдээ тодруулан “Гоо элч”-ээр зарлажээ. МАН-ын “Гоо элч” нарын нэгээр МАН-ын дарга асан М.Энхболдын Э.Хулан шалгарсан гэнэ. Угаасаа МАН-ын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг наадам учраас МАН-ын дарга асан М.Энхболдын охин авах нь ойлгомжтой биз. Гэхдээ сошиалаар түүнийг “Гоо элч” -ээр шалгарсаныг бус түүнд шагнал гардуулж байгаа "Аз жаргалтай хотын" даргын,хажууд нь хараад зогсож байгаа Б.Ундармаа гишүүний "долдигнуур" царайнуудыг "өхөөрдөн" хошигнож бичсэн сэтгэгдлүүд олон байна.
Ингээд шагнал гардуулж байх үеийн гэрэл зургуудаас хүргэж байна: