Ж.Батзандан гишүүн Б.Хурцыг элчин сайдаар томилохгүй байх үндэслэл олж гэнэ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын элчин сайдын томилгоог УИХ руу өнөөдөр дахин оруулж ирсэн. Энэхүү асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан үнэн, худал нь мэдэгдэхгүй хэд хэдэн жиргээг оруулаад байна.

Түүнийг жиргээг хүргэж байна:

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Б.Хурцын томилгоог УИХ руу хүчээр дахин оруулж ирлээ. Наранхүү ч хуралдаа ирлээ. Төрийн завхрал, бүлэглэлийн төр. Ганцхан доорх баримт л түүнийг томилохгүй байх хангалттай үндэслэл" хэмээжээ.

Мөн тэрбээр "Польшийн Люблин хотын цагдаагийн газраас ирсэн бичигт хил дамнасан тамхины наймаанд Б.Хурцын эгч Батын Болор, хүргэн ах Хишигдолгорын Даваадорж нар оролцсон гэдэг нь тогтоогджээ" гэжээ.