“Монгол ТВ” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгийн “Шаркууд” болох “Хас банк”-ны Ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, “МАК”-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ын Ерөнхий захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар сүүлийн дугаар дээр нэгэн бизнес эрхлэгчийг нулимсаа гартал инээж шоолов. Учир нь тухайн бизнес эрхлэгч бүсгүй хумстай бээлий хийсэн нь тэдэнд их л инээдтэй санагдсан бололтой. Тэднээс тухайн бээлийг шинэлэг гэдэг үүднээс нь хүлээж авах ухаантай нэг ч хүн байсангүй. Эрээн алаг үнэтэй оймс өмсдөг хэмээн магтуулдаг дарга хэдхэн жилийн өмнө тэр оймыг хүүхдийн оймс шиг эрээн алаг хэмээн өөрийг нь хүн шоолохоор байсан гэндгийг яагаад ухаарахгүй байгаа юм бол. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн гэх болов ч уг нэвтрүүлгээс хэр үр дүн гарахыг цаг хугацаа л харуулах биз ээ.
Дүрс бичлэг:
ШАРКТАНК МОНГОЛ нэвтрүүлгийн хамгийн хөгжилтэй хэсгээс #Exotic_Gloves байж болно. Гагцхүү бээлийнд хүссэн 500 саяаа гуанзанд зарцуулна гэдэг нь хамгийн crazy, exotic байлаа. Аниад амжилт #AGTVote8Video credit: Mongol Tv
Posted by AмьдраЛаГоё on Sunday, December 10, 2017