УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮАБЗ-ийн асуудлаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд шаардаж байсан билээ. Харин Ерөнхийлөгч шинэ оны гарахын өмнөхөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэхээ мэдэгдэж байсан юм.
Чуулганы хуралдаан эхлэхэд гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэзээ чуулганы хуралдаанд мэдээлэл хийх талаар УИХ-ын даргаас тодруулсан юм.
Үүнд УИХ-ын дарга М.Энхболд "Маргааш 15 цагийн Засгийн газрын мэдээллийн үеэр Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн асуудлаар чуулганы хуралдаан хаалттай мэдээлэл хийнэ" гэлээ.