Хүүхэлдэйн театрынхан “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтоор бэлэг барих нь

Монгол Улсын Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 70 жилийнхээ ойн баяраар “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтоор бэлэг барихаар зэхжээ. Энэ талаар тус хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хүүхэлдэйн театрын захирал П.Нямлхагва “Хүүхэд багачууддаа зориулж 70 жилийн туршид хүүхэлдэйн театрт тоглосон шилдэг үзүүлбэрээс бүтсэн “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтыг хүргэхээр зорьж байна. Гала тоглолтод маань ОХУ-ын Хүүхэлдэйн театрын “Үлгэр” театрын хамт олон оролцоно. Хүүхэлдэйн театр маань 160 хүүхдийн суудалтай байдаг тул энэ удаад олон мянган хүүхдэд хүргэх зорилгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хийхээр болсон. Тоглолт энэ сарын 29,30-ны өдрүүдэд болно. Тоглолтод ахмад уран бүтээлчид оролцоно. Хүүхэд бүр бэлэгтэй.  Тоглолтын тасалбарт анх удаа шинэ технологи нэвтрүүлсэн гэдгээрээ онцлогтой” гэв.

“Гайхамшигт хайрцаг” тоглолтод урилгаар ахмад уран бүтээлчдийн төлөөлөл болох МУГЖ МУГЖ Л.Чимэддорж, Тогосмаа Нарийнжавтайгаа,  МУГЖ Д.Гүрсэд , СТА Л.Долгор, СТА Д.Алтанцэцэг, СТА А.Алимаа, СТА О.Норолхоо \Буратино\, СТА Г.Пэрэнлэй \Пэпэ өвөө\, СТА Д.Эрдэнэчимэг, СТА С.Балданпүрэв нар оролцох бөгөөд МУХТеатрын нийт уран бүтээлчид оролцсон үе үеийн шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэн  хүргэх томоохон тоглолт болох юм.

Онцлоход, тасалбар худалдан авсан хүүхэд бүр “ЯНЗ” аппликейшныг  гар утсандаа /App store/-с татан суулгаснаар гэртээ  тасалбар дээр байрлах “Чоно ба 7 ишиг” жүжгээ AR дэвшилтэт технологио үнэгүй татаж үзэх болно. Тэгэхээр театрт нэг жүжиг гэртээ бас нэг жүжгийг дахин дахин үзэх боломжийг бүрдүүлж өгч байна. Уг дэвшилтэт технологийг Монголдоо хамгийн анх тасалбар дээрээ хэрэгжүүлж байгаа театр бол МУХТеатр юм.

“Гайхамшигт бэлэг”-ийн  хувьд тус театрын жүжгүүдийн гол дүрээс  буюу Болдоггүй бор өвгөн, бүтсэн буддаг ном, өнгийн харандаатайгаа, танин мэдэхүйн ухаалаг 4D карт, 1ш амттан бүхий бэлэг. Энэ нь хүүхэд багачуудад оюунлаг бэлэг болж байгаагаараа онцлог юм. Танин  мэдэхүйн ухаалаг 4D карт нь 5 төрөл байдаг бөгөөд аль нэг нь тухайн бэлгэнд сонгогдон хийгдэнэ. Картыг бас AR дэвшилтэт технологио үнэгүй татаж үзэх бөгөөд танин мэдэж, түүнийхээ тухай видео танилцуулгыг үзэж, дуу хоолойг нь сонсож, эвлүүлдэг тоглоомоо тоглож, АХА асуулт хариултанд хариулж зугаатай өнгөрөөх болно.