Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг асаах ёслолыг өнөөдөр 18:30 цагт зохион байгуулах гэж байна.
Ёслолын арга хэмжээг өмнөх жилүүдээс илүүтэйгээр өргөн далайцтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярьжээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК зассан аж. Дашрамд дуулгахад 31-ний үдэш Сүхбаатарын талбайд болдог шинэ жилийн арга хэмжээг төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж байна.