Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна.
УИХ 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм.