УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Б.Хурцыг БНСУ-д суух бүрэн эрхэт элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын гишүүдийн 90 орчим хувь нь дэмжсэн байна.
Энэ үеэр Ц.Нямдорж сайд "Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд тань оролцохгүй" гэсэн байр суурь илэрхийлэсэн байна.