7.8 C
Ulaanbaatar
Лхагва, 4 сар 17, 2024

Спорт

Улаанбаатарт Самбо бөхийн Ази тивийн АШТ эхэллээ

Өнөөдөр “Буян-Ухаа” спортын ордонд самбо бөхийн Ази тивийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд Иран, Япон, Энэтхэг, Казахстан, БНХАУ, БНАСАУ, Афганистан, Узбекистан зэрэг 14 орны тамирчид хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө. Ази тивийн 25 дахь удаагийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван төрөлд 400 гаруй тамирчин оролцож байна. Өнөөдөр Азийн...

Э.Содномпилжээ дэлхийн аварга болов

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Тэрбэээр энэ сарын 17-19-ний өдрүүдэд Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэж, 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга болсон байна. Пауэрлифтингийн RAW төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекорд амжилтын эзэн Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний...

М.Лхагвагэрэл хүнд жингийн анхны дэлхийн медальтан болов

“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн 125 кг-ын жинд 5 дугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов. Тэрбээр өчигдөр буюу ням гарагт Осло хотын “Жордал Амфи” ордонд болсон барилдаанд хүч үзэж Монголын чөлөөт...

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт”-ыг нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлтийн ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спорт тоглолтыг үндэслэгч, профессор Маурис Слапак, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны ерөнхийлөгч Д.Нямсүрэн зэрэг албаны хүмүүсээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, тэдний гэр бүлийнхэн...

Монголын боксчид Энэтхэгт мөнгө, хүрэл медаль хүртжээ

Энэтхэг улсын Нью Дели хотноо зохион байгуулсан “India Open” олон улсын I тэмцээнээс Монголын боксчид 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд 23 орны 240 тамирчид ур чадвараа сорин оролцсоноос эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг хүрэл, 51 кг-д О.Жаргалан мөнгө, 69 кг-д Э.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар мөнгө, 60 кг-д Б.Мишээлт мөнгөн медалийн эзэд болжээ. Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахалсан бөгөөд...

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сар шинийн баярт зориулан зохион байгуулах цуврал барилдаан өнөөдөр эхэлнэ. Тодруулбал Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм. Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно. Харин хоёрдугаар...

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ

Япон улсад зохион байгуулж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /АТАШТ/-ий хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Энэ удаагийн 2017 оны АТАШТ-ий хийн гар бууны 10 метрийн дасгалд 38 тамирчин цэц мэргээ сорин өрсөлдөхөд О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 383 оноогоор тэргүүлсэн. Харин шигшээ тэмцээнд Японы мэргэн бууч Юүкари Кониши 245.3 оноогоор алтан медаль хүртсэн бол...

Олон улсын стандартад нийцсэн агч модон шалтай боллоо

Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний хэмжээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдар, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, албаны спортыг хөгжүүлэх зорилгоор ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны хамт олон спорт заалныхаа шалыг агч модоор шинэчиллээ. Цэвэр байгалийн энэхүү агч модон шал нь хүний биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй тамирчдын бэлтгэлийн явцад авч болох бэртэл гэмтлийг 70 хувь багасгах...

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг харцага Т.Баасанхүүд гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2017 оны барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, "Увс нуур" дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүүд өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг, Цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгаж, амжилт хүслээ. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх...

Д.Отгонжаргал дэлхийн медальтан боллоо

Норвегийн Осло хотноо бүлж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Өсвөр үеийн ДАШТ-ий 2018 оны мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубын залуу тамирчин Д.Отгонжаргал хамгийн хөнгөн хүрэл медаль ийнхүү хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
7.8 ° C
7.8 °
7.8 °
50%
2kmh
4%
Пүр
6 °
Баа
9 °
Бям
14 °
Ням
4 °
Дав
5 °
- Advertisement -

Шинэ мэдээ