9.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 16, 2024

Спорт

Ардчилсан Үндсэн хуулийн ойн барилдаанд 256 бөх хүчээ сорино

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан нэгдүгээр сарын 13-нд Бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэж байна. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны албан ёсны “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” фэйсбүүк хаягаар барилдах бөхчүүд уг товлосон хугацаанд бүртгүүлэх шаардлагатай. Өнгөрсөн жил тохиосон түүхт 25 жилийн ойд зориулсан улс,...

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай  зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга...

Ардчилсан хувьсгалын ойн баярын барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий найм даван түрүүллээ. Ардчилсан хувьсгалын түүхт ойн баярт зориулсан энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож хүч чадал, уран мэхээ уралдуулсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэв.

“Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт болно

Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд буюу түүний төрсөн өдрөөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Ц.Намсрайжав Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. Арван настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан...

ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Армени, Беларусь, Болгар, БНХАУ, Герман, Казахстан, Канад, Румын, Унгар, Украин, Узбекистан, Литва, Латви, Польш, Словак, Финланд, Энэтхэг, Эстони гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-ын жинд Азийн АШТ-ий...

П.Орхон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга боллоо

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн долдугаар сарын 7-9-нд Варшав хотод болж 63 кг-д Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болов. Манай улсаас тус тэмцээнд зургаан тамирчин оролцсоноос сүүлийн өдөр ийнхүү Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхон алтан медаль хүртэж, Варшавын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр эхний тойрогт Беларусийн Кристиана Федерашка, шөвгийн...

Ц.Түмэнбаяр Азийн шатрын аварга боллоо

Киргизийн Бишкек хотноо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн ба Монголын таван тамирчин оролцсон юм. Тэмцээний 'Сонсголын бэрхшээлтэй' иргэдийн төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан сорьсноос Монголын тамирчин Ц.Түмэнбаяр тэргүүлж, Азийн аварга боллоо. Мөн 'Тулгуур эрхтний бэрхшээлтэй' эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн спортын мастер М.Хишигбаяр хүрэл мeдаль...

Реппер Gee шилдэг татвар төлөгч болжээ

Сангийн яамын нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр, өнөөдөр болж байгаа билээ. Өчигдөр тус өдөрлөгийн үеэр шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулав. Реппер Gee Нийслэлийн шилдэг татвар төлөгч болов. Тэрбэр “Миний төлсөн татвар Монгол улсын хөгжилд жижигхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаа болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд ажлын амжилт өсөж ашиг орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч ахиу төлсөн байна” хэмээлээ.

ОУХМ Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс анхны медалаа хүртлээ. Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм. Улмаар торгуулийн барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы тамирчин Сайнжаргалыг ялснаар...

М.Уранцэцэг Ташкентийн “Гран при”-д түрүүллээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 15 орны 139 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас найман жүдоч хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Манай жүдочдоос эдгээр жинд нийтдээ зургаан бөх барилдсанаас гурав нь медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
9.1 ° C
9.1 °
9.1 °
66%
0kmh
0%
Баа
10 °
Бям
10 °
Ням
16 °
Дав
22 °
Мяг
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ