-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Спорт

Э.Содномпилжээ “Оны шилдэг тамирчин”-аар тодорлоо

Монголын паралимпийн хорооны шинэ жилийн цэнгүүн өнгөрсөн пүрэв гарагт "Хөвсгөл нуур" ресторанд болж шилдгүүдээ тодруулав. Тус хорооны баг тамирчид улиран одож буй 2017 оныг тив, дэлхийн тэмцээнээс медалийн арвин ургац хураасан амжилтаар үдэж байна. Энэ жилийн Монголын паралимпийн хорооны оны шилдэг тамирчин шалгаруулахад, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ амжилтаараа тэргүүлж Оны шилдэг тамирчин болов. Тэрбээр энэ...

Тамаваши Б.Мөнх-Оргил Д.Кёкшюүзан Батбаярт хандан талархал илэрхийллээ

Мэргэжлийн сумогийн мэхний их дэлгүүр хэмээгддэг Д.Кёкшюүзан Батбаярын зам мөрөөр маш олон монгол хөвгүүд мэргэжлийн сумогийн дэвжээнээ хөл тавьж, аварга, арслан цол хүртэж нэр алдараа арлын оронд дуурсгаж байгааг бид бүхэн мэдэх билээ. Тэгвэл Д.Кёкшюүзан Батбаярын японы мэргэжлийн сумод хөтлөн оруулсан олон арван залуусын нэг болох Катаонами дэвжээний бөх Тамаваши Б.Мөнх-Оргил 2019 оны Хацү башёд түрүүлж сумод хайртай монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн баярт үйл явдал саяхан...

М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Колумбын нийслэл Богота хотноо  энэ сарын 5-нд эхэлсэн хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 дахь өдөр буюу өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн байна. Богота хотын "Gran Carpa Americas Corferias"-т болсон тэмцээнд М.Анхцэцэг маань түлхэлттэй 2 дахь өргөлтөөрөө 143 кг-ыг түлхэж медалийн болзол хангасан. Манай тамирчин огцомоор захиалсан 3 өргөлтөө өргөж чадаагүй бөгөөд нийлбэр дүнгээр медаль...

Токиогийн Олимпыг 2021 оны зун зохион байгуулахаар боллоо

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах нар Токиогийн Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулахаар тохиролцжээ. “Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг ОУОХ-ны тэргүүн бүрэн дүүрэн дэмжсэн” гэж Абэ Шинзо өнөөдөр Т.Бахтай утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн талууд Олимп болон Паралимпын наадмыг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна. Орчин үеийн...

Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв. Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил,...

Ц.Цогтбаатар “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгч боллоо

“Токио-2020” олимпын хүрэл мeдальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр томилсны дагуу “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр гэрчилгээг нь гардуулан өглөө. Элч төлөөлөгч нь спортын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо болон олон...

Монголын гурван жүдоч АНЭУ-ын нэр дээр зодоглоно

Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлжээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсад уригдсан байна. Жүдочдын хувьд ирэх сараас эхлэн гэрээ хэлэлцээрээ хийж тавдугаар сараас эхлэн АНЭУ-ын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож эхлэх нь ээ.

ОУХМ Б.Чинзориг “Ташкент-2023” боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

 Узбекистан улсад болж өндөрлөж буй "Ташкент-2023" эрэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг өнөөдөр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Узбекистаны боксчин Руслан Абдуллаевтай тулалдаж шүүгчийн саналаар ялагдлаа. ОУХМ Б.Чинзориг нь ДАШТ-ээс 6 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байгаа боксчин болж байна. Түүний мөнгөн медалийг 100 мянган ам.долларын шагнал дагалдаж байгаа юм.

Гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадамд оролцох эрх авлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2.09.26 амжилттай гүйж, 5 дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдаж, Б.Сэр-Од 33 дугаар байрт орсон байна.

Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болжээ

Олон улсын шатрын холбооны мастер Д. Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болсон тухай Монголын шатрын холбооноос мэдээлжээ. Д.Мөнхзул нь 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо авч байв. Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
8kmh
75%
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-21 °
Лха
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ