-15.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Спорт

"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаан Буян-Ухаа спорт цогцолборт болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох бөгөөд бөхийн барилдаан 14.00 цагаас эхлэх товтой байна. Сонирхуулахад өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэж байв.

"Сарны цом 2017"-д бүжгийн спортын шилдгүүд өрсөлдөнө

Монголын бүжгийн спортын холбоо, бүжгийн спортын “Moon dance” клубээс жил бүр зохион байгуулдаг "Сарны цом 2017” бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн маргааш Буянт-Ухаа цогцолборт болно. “Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг хамтлагууд нэг дор цугларч өрсөлддөг, хамгийн өргөн цар хүрээг хамарсан бүжгийн спортын тэмцээн юм” хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Энэхүү тэмцээн хүүхэд, өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчид, байгууллага гэсэн ангиллаар болох юм. Тэмцээн хүүхдийн...

Сагсан бөмбөгийн 3х3-ын Олимпын эрхийн тэмцээн эхэлнэ

Парисын Олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр Хонконгт эхэлнэ. Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөнө. Монголын эрэгтэй шигшээд Э.Дөлгөөний оронд Ч.Ихбаярыг илгээлээ. Учир нь Э.Дөлгөөний гарын бэртэл бүрэн эдгэрээгүй аж. Ингэснээр А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ч.Ихбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй Олимпын эрхийн эхний тэмцээндээ өрсөлдөхөөр боллоо. Монголын эрэгтэй шигшээ “В” хэсэгт Латви, Египет, Шинэ Зеландтай орсон. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээд өөрчлөлт ороогүй...

Дөрвөн тамирчин "Токио-2020" Паралимпт оролцох эрхээ авчээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Токио-2020 Паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид болон Паралимпийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд, Паралимпэд оролцох эрх авсан тамирчиддаа баяр хүргээд, яамны зүгээс Токио-2020 Олимпд бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнүүдэд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна гэлээ. Паралимпийн холбооны удирдах зөвлөл Токио-2020...

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Монголын морин харвааны холбооноос "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр "Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч Д.Мөнхболд нар мэдээлэл хийлээ. “Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг аялал жуулчлалын шинэ...

“Улаанбаатар-2023” Зүүн азийн залуучуудын наадмын багийн ахлагчдын хурал эхэллээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын багийн ахлагчдын хурал эхэллээ. Наадмын бэлтгэл ажлын явцыг танилцуулж, зохион байгуулалтын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой энэхүү хуралд Зүүн Азийн бүс нутагт хамаарах есөн Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож байна. Мөн тус хурлыг зохион байгуулж буйтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооны төлөөлөн удирдах зөвлөлийн...

МҮБХ-ноос энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг зарлав

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 12 дугаар сард зохион байгуулах үндэсний бөхийн барилдаануудыг зарлалаа. Тодруулбал, 12 дугаар сарын 01-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Увс –Баянгол, 12 дугаар сарын 02-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баян-Өлгий –Дундговь, 12 дугаар сарын 03-нд 16.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Архангай –Ховд, 12 дугаар сарын...

Өнөөдөр эмэгтэй 3х3 сагсчид болон Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар хүчээ сорино

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын 3 дахь өдөр /2021.07.26/ Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг болон жүдо бөхийн эмэгтэй 57 кг, эрэгтэй 73 кг жингийн тамирчид олимпын тэмцээндээ хүч, хурд, ур чадвараа сорино. Токио хотын Аоми Урбан спортын парк /Aomi Urban sports park/-т болж буй эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг...

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ

Япон улсад зохион байгуулж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /АТАШТ/-ий хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Энэ удаагийн 2017 оны АТАШТ-ий хийн гар бууны 10 метрийн дасгалд 38 тамирчин цэц мэргээ сорин өрсөлдөхөд О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 383 оноогоор тэргүүлсэн. Харин шигшээ тэмцээнд Японы мэргэн бууч Юүкари Кониши 245.3 оноогоор алтан медаль хүртсэн бол...

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сар шинийн баярт зориулан зохион байгуулах цуврал барилдаан өнөөдөр эхэлнэ. Тодруулбал Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм. Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно. Харин хоёрдугаар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
7%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ