Ш.Алтанбагана пауэрлифтингийн Европын аварга болов
ОХУ-ын Долгопрудный хотноо болсон Европ тивийн пауэрлитфингийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-д Ш.Алтанбагана түрүүлж, Европын аварга боллоо.
Тэрбээр, Хууль сахиулахын их сургуулийн багш, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ, цагдаагийн ахлах дэслэгч цолтой бөгөөд өөрийн ах Ш.Ариунбаатарын хамт тус тэмцээнд уригдсан байна. Европын тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс анх удаа тэр дундаа Монголоос хоёр тамирчин урилгаар оролцон хүчээ сорьсон юм.
Э.Содномпилжээ дэлхийн аварга болов
“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.
Тэрбэээр энэ сарын 17-19-ний өдрүүдэд Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэж, 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга болсон байна.
Пауэрлифтингийн RAW төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекорд амжилтын эзэн Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний...
Улаанбаатарт Самбо бөхийн Ази тивийн АШТ эхэллээ
Өнөөдөр “Буян-Ухаа” спортын ордонд самбо бөхийн Ази тивийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна.
Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд Иран, Япон, Энэтхэг, Казахстан, БНХАУ, БНАСАУ, Афганистан, Узбекистан зэрэг 14 орны тамирчид хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө. Ази тивийн 25 дахь удаагийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван төрөлд 400 гаруй тамирчин оролцож байна.
Өнөөдөр Азийн...
Азийн АШТ-д бүтэн багаараа оролцоно
Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодроод байна.
Ташкентийн дэвжээнд
Эрчүүдийн 45 кг-ын жинд Б.Отгонбаатар (Баянхонгор), 48 кг-д Б.Мөнх-Эрдэнэ (Увс), 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Н.Төгсжаргал (хоёул Дархан-Уул), 60 кг-д У.Эрдэнэбаяр (Орхон, Ирээдүйн одод), 65 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 71 кг-д М.Тэмүүжин (Төв),...
“ДУУЛИАН-2020” тэмцээн өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлиг, БСШУСЯ-ны “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөр, нийслэлийн “Аз жаргалтай хот” хөтөлбөр, МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд ЕБС-уудын сурагчдын дунд зохиогдсон “Дуулиан-2020” тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит тус тэмцээн арван хоёр жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд 86 сургуулийн давхардсан тоогоор 30 мянга орчим охид, хөвгүүд энэхүү тэмцээнд өрсөлдсөн байна. Дүүргийн АШТ-нээс эрхээ авсан...
П.Орхон “Гуравдугаар сарын шилдэг тамирчин”-гаар шалгарлаа
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны уламжлалт шалгаруулалтаар “2018 оны гуравдугаар сарын шилдэг тамирчин”-гаар гавьяат тамирчин П.Орхон тодорлоо.
Тухайн сард болсон тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор ийнхүү шалгаруулдаг.
Өнгөрсөн гуравдугаар сард Киргизийн Бишкек хотноо зохион байгуулсан чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ий аварга болсон П.Орхон олонхийн саналаар сарын шилдэг тамирчин боллоо....
Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монгол Улсад АНХ УДАА
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ.
Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид эсвэл Алтан...
Монголын спортын түүхэн дэх хамгийн том гэрээг хийлээ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Андууд сити, клуб" ХХК, "Нисдэг мазала" ХХК-тай 2018-2022 оныг хүртэл 1 тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа.
Гэрээнд зааснаар үндэсний дээд лиг жилд 200 саяын шагналын сантайгаар зохиогдохоор боллоо. Энэ нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ гэдгээрээ рекорд болж байна.
Үндэсний лигүүд "Андууд, сити клуб" ХХК, "Нисдэг мазала" ХХК-ий "Мазала" брэндийн нэрээр овоглож, урьд өмнө байгаагүй өндөр шагналын сантайгаар зохион байгуулагдана....
Таеквондоч П.Дүүрэнжаргал Залуучуудын олимпийг зорино
Тунис Улсын Хаммамет хотноо “Buenos Aires 2018” Залуучуудын зуны олимпийн их наадамд оролцох эрхийн тэмцээн буюу таеквондогийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов.
Тус тэмцээнд оролцсон Монголын өсвөрийн баг тамирчдаас “Олимп клуб”-ын тамирчин П.Дүүрэнжаргал 48 кг-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн жиндээ шилдэг наймд шалгарснаар Залуучуудын зуны олимпийн их наадамд оролцох эрхээ авлаа. Энэ амжилт нь Монголын таеквондогийн түүхэнд авч байгаа хоёр дахь олимпийн эрх...
Ерөнхийлөгч Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна.
Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-20
°
Лха
-18
°
- Advertisement -









































