-9.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Нийгэм

"Найрамдал" зуслангийн бичиг олгох бүртгэлийг маргааш Сүхбаатарын талбайд хийнэ

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үйлчилгээний талаарх ойлголт мэдээллийг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилго бүхий ъНээлттэй хаалганы өдөрлөгъ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт Засгийн газрын харьяа байгууллага, агентлагууд оролцож, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж байна. Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраасс маргааш /2019.09.21/ нээлттэй хаалганы өдөрлөгт үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр...

ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ Монголын уриан дор залуус нэдлээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны иргэд, нийслэл хотын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын нийт 20 мянга гаруй өсвөр үе, залуучуудад хүрч ажилласан байна. Түүнчлэн “Эртэч Монгол” хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Уг хөдөлгөөн нь залуучуудад...

“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын “ISO“ стандартуудын гэрчилгээ гардан авлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ энэ сарын 18-ны өдөр Парис хотноо “AFNOR” группийн Олон улсын бизнесийн Захирал Марьям Аугэрэу Ландесаас албан ёсоор хүлээн авлаа. Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн үйл ажиллагаанд 2017 оноос эхлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын...

Нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ...

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ юм. Тус явуулын үйлчилгээ нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр /2019.09.16/Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж байна. Энэхүү автобустай үйлчилгээг мэргэжлийн баг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр...

Энэ амралтын өдөр "Автомашингүй өдөр" тохионо

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулна. “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Мөн Засгийн газрын “Түүхий нүүрс...

"Илүү сайхан ирээдүйн төлөө" олон улсын эмэгтэйчүүд чуулна

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (МЭХ) нь охид, эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалан ажилладаг, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 гаруй суманд салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний иргэний нийгмийн байгууллагын хувьд ТХЗ-ын Зорилт 5 буюу Жендэрийн тэгш байдлыг хангах зорилтын хэрэгжилт чухал гэж үзэн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг олон улс үндэстний хэмжээнд дүгнэн хэлэлцэж чуулах санаачилга гаргасан юм. Энэхүү санаачилгыг Монгол Улсын засгийн газар дэмжиж, Монгол Улс...

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан есдүгээр сарын 20-нд болно. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар хуульчилжээ. Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах...

“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ...

Дулааны шугамыг шинэчлэх засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуух 200м замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926, 2017 оны А/300 дугаар захирамжаар автозам, тохижилт, ногоон байгууламж ашиглах хамгаалах журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
57%
0kmh
87%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-19 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ