Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан эрт илрүүлэх үзлэгт хамруулах журмыг боловсруулах ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдав
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан эрт илрүүлэх үзлэгт хамруулах хамруулах журмыг боловсруулах ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газар, Урьдчилан сэргийлэлт, хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны холбогдох мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, гишүүд болон АХБ-ны техникийн туслалцааны “Халдварт бус өвчний хяналт, эмийн аюулгүй байдлыг сайжруулах нь” төслийн баг оролцов.
Нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа
Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгууль явуулах нөхцөл бий болсон тул аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа.
Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хороог аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.10 дахь хэсэг, 16.1 дэх хэсгийг үндэслэн НИТХ-ын энэ сарын 7-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор байгуулжээ. Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын...
Найрамдал зуслангийн спорт заалыг засварлаж өглөө
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбортой хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн 6 дугаар сард үзэглэсэн билээ.
Компаниас хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Найрамдал” цогцолборын Хөгжил мэдээллийн ордны спорт заалыг засварлаж, тохижуулснаа 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөв. “Найрамдал” цогцолборын хамт олон хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, зөв төлөвшилтэй болон хүмүүжих орчинг бүрдүүлэхэд томоохон...
Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцлав
БШУ-ы сайд сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийн дагуу 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.5.7-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.5.14-ний баасан гарагт хичээллээд амарна. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Багш нарын амралтыг 6 сарын...
Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон хүмүүст талархал, мөнгөн шагнал гардууллаа
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын...
“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм.
Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна.
Эмэгтэй баг тамирчид даалгавраа гүйцэтгэн, барианд орлоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцож байгаа эмэгтэй баг тамирчид даалгавраа амжилттай гүйцэтгэн, барианд орлоо.
“Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-ийн төрөлд ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ҮБХИС-ийн 8 багийн...
Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон...
Дулааны шугамыг шинэчлэх засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуух 200м замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926, 2017 оны А/300 дугаар захирамжаар автозам, тохижилт, ногоон байгууламж ашиглах хамгаалах журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл...
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавилаа
Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа.
Монгол Упсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгох зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жууллалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
0kmh
40%
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
- Advertisement -




































