-14.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Нийгэм

Тэтгэврийн зээлийг хүүг 12 хувь болгож буурууллаа

Өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан. Уг танилцуулгад дурдагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, арилжааны банкуудын хооронд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр ХНХЯ-нд боллоо. Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын...

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр...

Алслагдсан 8 аймаг түргэн тусламжийн УАЗ фургон машинтай боллоо

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас зудын нэн их эрсдэлтэй байгаа Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төв, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Халхгол сумын эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төв, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин...

Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарчээ

Өнгөрсөн он эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байлаа. Үүний дүнд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ. Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас...

О.Баасанхүү гишүүний хүсэлтээр Дээд шүүх хуралдаанаа хойшлууллаа

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлууллаа. Дараагийн хуралдаан энэ сарын 19-нд болох юм.

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах...

СӨБ-ын салбарынхан "Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол" уриан дор зөвлөлдөнө

Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" уриан дор энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зөвлөлдөх гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд СӨБ-ын салбарын багш, ажилтан, судлаач, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, цагдаа, мэргэжлийн хяналт, орон нутгийн захиргаа зэрэг өргөн хүрээний төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцох юм. Сурагчдын амралт эхэлсэн энэ үед салбарынхан нэгэн дор чуулж, нийгмийн баталгаа, цалин...

Агаарын бохирдол, утааны асуудлаар НИТХ хуралдах уу?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл агаарын бохирдлын асуудлаар яаралтай ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг шаарджээ. Уг шаардлагад Улаанбаатар хотынх агаарын бохирдол ДЭМБ-ын олон улсын болон Монгол Улсын үндэсний стандарт, холбогдох үзүүлэлтэд заасан зөвшөөрөгдөх дээд  түвшингээс хэд дахин өндөр бохирдолтой байгаа нь иргэдийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд хортой нөолөө үзүүлж байна. Энэ талаар олон тоон мэдээлэл байгаагаас жишээлэхэд зөвхөн зүрх судасны өвчлөлийн 20 хувь,...

Сүү, тараг 200 төгрөгөөр нэмэгдлээ

Шинэ он гарсантай зэрэгцэн татвартай холбоотойгоор шатахууны үнэ нэмэгдэж улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа зарим өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна.  Тухайлбал “Сүү” хувьцаат компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Энэ талаар тус компанийн зүгээс “ Өнгөрсөн зун ихэнх нутгаар гандуу байсан төдийгүй малын гоц халдварт өвчин гарснаас сүүний гарц багасаж, өвөлжилт хүндэрч байгааг харгалзан малчид, фермерүүдээс татан авдаг сүүнийхээ үнийг нэг литр тутамд...

Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 98 хувьтай байна

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал хөшгөө нээхэд бэлэн болжээ. Тодруулбал, уг ажил 98 хувьтай байгааг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл хэлж байна. Үндсэн гэрээнд тусгасан ажлыг бүрэн хийж дууссан ч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болжээ. Одоогоор агаарын хөлгийн ангар болон катерингийн ажил дутуу байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулах аж. Одоогоос 10 жилийн өмнө энэ...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
56%
0kmh
0%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-16 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ