О.Баасанхүү гишүүний хүсэлтээр Дээд шүүх хуралдаанаа хойшлууллаа

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлууллаа. Дараагийн хуралдаан энэ сарын 19-нд болох юм.