Алслагдсан 8 аймаг түргэн тусламжийн УАЗ фургон машинтай боллоо

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас зудын нэн их эрсдэлтэй байгаа Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төв, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Халхгол сумын эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төв, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.

Эрүүл мэндийн яамнаас 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг хийнэ.