Толгойт орчимд дунд зэргийн бохирдолтой байна
Улаанбаатарын утааны улирал хэдийнэ эхэлчихээд буй. Агаарын бохирдлын хэмжээ нэлээд нэмэгдсэн гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Нийслэл дэх агаарын чанарын суурин станцууд хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис агаарт хэр их байгааг тодорхойлон гаргадаг.
Энэ сарын эхний 10 хоногийн мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаар бохирдуулагч гол элемент болох тоосонцор, азотын давхар...
Нийслэл газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгдсэн мэдээллийн сантай болно
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэн нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгаа НИТХ-ын төлөөлөгч нарт танилцууллаа.
Нийслэлийн мэдээллийн дундын мэдээллийн нэгдсэн санг хэрэгжүүлж эхэлснээр нийслэлийн хэрэгжүүлэгч газруудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт төвтэй хотын нэгдсэн мэдээллийн сангуудтай болох юм.
Нийслэл хотын дундын мэдээллийн санд нийслэлийн харьяа19 газар хамрагдана. Энэхүү...
Инфляци өмнөх сараас 0.2 хувиар өсчээ
2017 оны 10-р сарын 11-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 11-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.8 хувь, үхрийн ястай махны үнэ 3.9 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувиар...
Зарим нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч хүйтэрнэ.
2017 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс...
Улсаас 8.3 сая доллар зээлсэн оюутнууд сураг алдарчээ
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.
Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан...
Архины 28 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргаааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39...
Газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгана
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай танилцлаа.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм. Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, ажлыг эхлүүлнэ гэж хэллээ.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар...
Сүхбаатарын талбайд тээврийн хэрэгслийн улсын дугаар олгоно
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд танилцуулах зорилгоор өнөөдөр Сүхбаатарын талбайд “Өвөлд бид бэлэн” өдөрлөг болно.
Өдөрлөгт ЗТХЯ, АТҮТ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм.Энэ үеэр улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл, техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө өгөх юм.
Мөн...
Нийтийн тээврийн хэрэгсэл дуу хоолойгоор буудлаа зарладаг боллоо
Нийслэлийн хэмжээнд энэ өвөл нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах 1100 автобус, троллейбусанд дуу хоолойгоор зогсоол зарлагч автомат төхөөрөмж суурилуулах ажлын явц 90 хувьтай байна.
Өнөөдөр Нийслэлийн Тээврийн газар (НТГ)-ын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулах ажлын явцтай танилцсан юм. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилж, өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Иргэдээс...
Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох оюутныг хүлээн авч уулзлаа
Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийт 76 орон оролцох бөгөөд Монгол Улсаас гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч гэсэн 6 төрлөөр оролцох гэж байна.
Дэлхийн ур чадварын тэмцээний тогоочийн төрөлд оролцох Хүнс технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа/2017.10.09/. Уулзалтад...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
40%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
Ням
-17
°
- Advertisement -










































