-23.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд 1520 ам.метр талбайд явган хүний зам засаж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд явган замын хуучин хавтангуудаас эвдрэл гэмтэл багатай ашиглаж болохуйц хавтангуудыг дүүрэгт нь хүлээлгэн өгч, тохижилтын ажилд ашиглаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Ган Палас” орчимд төв замаас гарсан хуучин хавтангаар явган хүний зам талбайг засварлаж байна.  Энэ...

10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. Үүнээс болж дүүргийн 5, 6, 30 дугаар хорооны нийт 1713 өрх, 2 цэцэрлэг, 1 аж ахуйн нэгжийг хэрэглээний халуун усаар хангахад хүндрэл үүсээд байсан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Баянгол дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран Эрчим хүчний яам, “Орон сууц, нийтийн...

Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсөөд байна

Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлт хийсний үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөөр байна. 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн тээврийн нийт орлого 18.1 тэрбум төгрөг байсан. 2025 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 91.2 сая, нийтийн тээврийн нийт орлого 30.3 тэрбум төгрөг болж өслөө.

Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу, 60 хувьд хэвийн байна. Үүнд, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Сэлэнгийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговь Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ,...

“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна

Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдааг дэлгэжээ. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болж буй байршлын нэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд өргөн хэрэглээний...

Иргэдийн саналын дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгддэг. Тус төвийн Яаралтай тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг байна. Улсдаа ганц нарийн мэргэжлийн, төрөлжсөн төвийн амбулаторийн барилга 38 жилийн насжилттай болжээ. 1100 ам.метр талбайтай амбулаториор өдөрт 1200 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Хүүхэд...

Отрын бүс нутагт нэг сая орчим малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй Улсын онцгой комиссын гишүүд Улсын онцгой комиссын III хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцжээ.  Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Энэ...

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ

2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл улсын хэмжээнд эхэллээ. Боловсролын яамны мэдээлснээр, хэрэв түр оршин суугч бол тухайн дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандаж бүртгэлээ баталгаажуулах юм. Бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан  энэ сарын 26-ныг дуустал зохион байгуулах...

Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөллөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар нийслэлийн хэмжээн дэх газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Ханын материал, Шархад дэд төв зэрэг гэр хорооллыг орон сууцжуулах ажил, авто зам, замын байгууламжийн ажил, инженерийн шугам сүлжээний ажил, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажилд...

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа

Улаанбаатар хотоос 2024, 2025 онд нэгдүгээр түвшний авто замуудын засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хүрээндээ 2024 онд 137.1 км авто замыг шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам болсон юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр 2025 онд нийслэлд хэрэгжүүлж байгаа авто замын төслүүдийн талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр танилцууллаа. Тэрбээр...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-23.9 ° C
-23.9 °
-23.9 °
70%
1kmh
0%
Лха
-19 °
Пүр
-13 °
Баа
-15 °
Бям
-12 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ