Сурагчдын амралтыг нэг сараар сунгалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.
https://www.youtube.com/watch?v=phBsikTEJUg
https://www.youtube.com/watch?v=X4murelaUzg
500 сая төгрөгийн супер азтан шагналаа гардлаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор азтан болсон зарим иргэдийн төлөөлөлд батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Сангийн яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Уг арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал, ТЕГ-ын ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, ГТСМТТ УҮГ-ын захирал Ц.Орхонтамир нар оролцож, НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор азтан болсон иргэдийн төлөөлөл болох 500 сая төгрөгийн азтан ХУД-ийн дугаар хорооны иргэн Ж.Алтанзул, 20 сая...
“Ардчиллын танхим” үүдээ нээлээ
МУИС байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн П.Батчимэгийн санаачилгаар “Ардчиллын танхим”-ыг шинээр байгууллаа.
Тэрбээр боловсролын байгууллагад 15 жил ажилласан бөгөөд салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж,“Хан-Уул Хөгжил сан”-гаараа дамжуулан ЕБС-ийн материаллаг баазыг сайжруулах, сурагч, оюутнуудад дэмжлэг үзүүлэх, сургалт, лекц, хэлэлцүүлэг зохион байгуулсан бол энэ удаа МУИС-ийн удирдлагуудтай хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдвэрлэж, 20 сая төгрөгийн өртгөөр тус танхимыг байгуулжээ.
Нээлтийн...
Засгийн газар Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд 25 сая төгрөг хандивлана
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд Засгийн газрын зүгээс 25 сая төгрөг хандивлахаар болжээ.
Тодруулбал, Засгийн газрын нөөц сангаас 10 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10 сая, Эрүүл мэндийн яамнаас 5 сая төгрөг эмчилгээнд нь зориулж гаргахаар шийдвэрлэсэн байна.
Мөн Ерөнхий сайдын зүгээс танхимын гишүүддээ хандаж хувиасаа хандив тусламж өгөхийг уриалсан аж.
Малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхэллээ
Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮ-ийн яамтай “бодлогын гэрээ” байгуулсан.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Малчдын гар...
Шинэ жилээр зарим боомт амарна
Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шинэ жилийн баяраар хилийн боомтууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
Тодруулбал, Буянт-Ухаа агаарын замын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллах бол Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт мөн олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Замын-Үүдын авто замын боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын нэгнийг хүртэл амарна. Харин Алтанбулаг замын боомт амралтгүйгээр 24 цагаар ажиллах нь.
“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалгарууллаа
Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.
Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт...
Гурван цэгт агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц байна
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу агаарын чанарын индекс (АЧИ)-ийн 510-аас дээш байна.
Харин Харин Нисэх орчимд их бохирдолтой байгаа бол Баруун дөрвөн зам, 100 айл орчимд дунд зэргийн бохирдолтой гарчээ
Агаарын чанарын индекс 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг...
“Мөсөн хотхон”-ыг нээлээ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж өчигдөр “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ.
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор...
Багш нарт урамшууллыг улирал бүр олгож байхаар боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа.
Журмыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх бөгөөд урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
1%
Бям
-12
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-18
°
Лха
-15
°
- Advertisement -









































