Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.19/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд 1719 иргэн ажиглалтад байна. Шинээр 297 хүн тусгаарлалтад шинээр орж 216 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор өчигдөр эх орондоо ирсэн иргэдээс эрүүл мэндийн шалтгаантай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, үлдсэн иргэдийг ажиглалтын байр луу хуваарилжээ.
Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5000 гаруй...
"Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь" хэлэлцүүлэг боллоо
“Залуу судлаачдыг дэмжих сан” Төрийн Бус Байгууллага нь 7 хоног бүр тэнхимийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэ удаа "Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь" судалгааны явцын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцсон юм.
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “ТУС Солюшн” ХХК хамтран 2020 оны эхний хагас жилд Системийн...
Долдугаар сарын эхний хагаст хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Улсын онцгой комисс өнөөдөр 24 дүгээр хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг батлуулсан байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн УОК-ийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдийг татаж авах дараагийн төлөвлөгөөг батлууллаа.
Энэ сард тусгай үүргийн 9 нислэг хийхээр төлөвлөсөн. Харин долдугаар сард өндөржүүлсэн...
С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэр гаргав
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо. Уг хуралдаанд оролцож буй хүмүүсийн гурав нь буюу Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нар УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум, С.Баярт таван тэрбум, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шаардлага бүхий таслан сэргийлэх...
Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн Беларусийн дөрвөн жолоочоос халдвар илэрлээ
ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 8.383.000 хүн коронавируст халдвараар өвчилж, 450 мянга гаруй хүн нас баржээ. 4.3 сая хүн эдгэрсэн бол 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 131 мянган хүн энэ өвчнөөр өвчилж, 5000 гаруй хүн нас барлаа. Бээжинд гарсан халдварын тархалт, өргөжих хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт...
Өнгөрсөн онд сургууль, цэцэрлэгийн 16 барилга ашиглалтад оруулжээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар зарим барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Дэлгэрэнгүйг дороос уншина уу.
7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн төвийн байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад дундын бүсийн гэр хорооллын 2720 га газар буюу 28.8 хувийг нам болон дунд давхрын барилгатай болгохоор тусгаж, инженерийн хэсэгчилсэн шугам сүлжээнд холбоно гэж төлөвлөсөн. Улмаар 2017 онд...
“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал боллоо
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас МУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран “Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралд МУИС, ШУТИС, НЭМҮТ, Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон АНУ, Хятад, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцсон юм.
“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-нд 2025 он гэхэд агаарын бохирдлыг үе шаттайгаар 80...
"COVID-19" газар тариалан эрхлэгчдэд өгөх ЗӨВЛӨГӨӨ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед газар тариалан эрхлэгчдэд өгч буй зөвлөгөөг хүргэж байна.
Амны хаалт зүүх
Биеийн халуун үзэх
Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
Гараа сайтар савандаж угаах
Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх
Бээлий, нүдний шил хэрэглэх
Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
Машин, техник хэрэгслийн хүрд, бариул зэрэг хүний гар их хүрдэг хэсгийг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
...
Д.НЯМХҮҮ: НИЙТ 316 хүнд шинжилгээ хийснээс бүгд СӨРӨГ гарч, өнөөдөр хоёр хүн ЭДГЭРЛЭЭ
Өчигдөр 316 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа.
Батлан хамгаалахын оюутан, 19 настай эрэгтэй 33 хоног эмчилгээний дараа, 15 настай сурагч 31 хоногийн дараа тус тус эдгэрлэ. Монгол улсын хэмжээнд халдвартай нь батлагдсан 197, эдгэрсэн 111 хүн байна. ХӨСҮТ-д халдвартай 86 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлын хувьд 78 нь хөнгөн, 8 хүн хүндэвтэр байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Хөл хориог сунгахгүй бол хүүхдийн зуслан ажиллана гэв
Улсын онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг энэ сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Цаашид хорио цээрийн дэглэм цуцлагдвал хүүхдийн зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул мэдээллээ.
Тэрбээр "Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаж урсгал засвар, тохижилтын ажлаа хийсэн. Магадгүй УОК-ын шийдвэрээр хөл хорио сунгагдвал дээрх зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -
































