-14.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 22, 2025

Нийгэм

Д.Нямхүү: 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Манай улсад 42 тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүнээс 15 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 27 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. 945 хүн ажиглах байранд байгаа аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 24 цагийн дотор 266 хүний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242, тандалтын зорилгоор цуглуулж хийсэн таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 12 хүнээс мөн...

Урт цагааны зураг төслийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр өнөөдөр үзэсгэлэн гаргаж, иргэдээс санал авна

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд  Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм. Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж.  Энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц,...

Ш.Үнэнбат: Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм. Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц,...

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан маргааш хуралдана. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусний халдварын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга сонсох, мөн тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцэнэ. Шинэ төрлийн коронавируст халдварын улмаас Нийслэлийн ИТХ нь цахимаар хуралдаж, нийслэлийн иргэдийн аж амьдралтай холбоотой чухал асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэн...

“Хотын соёл” сэдэвт онлайн контент фестиваль зарлагдлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй "Хотын соёл" аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өчигдөр нийслэлийн Соёл, урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Жи энтертаймэнт” ХХК-тай хамтран “Хотын соёл” онлайн контент фестивалийг зохион байгуулж байна. Онлайн фестиваль нь видео реклам шторк, видео...

Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргах гэж байна

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. УИХ болон Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэр гарсан бөгөөд одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк бусад холбогдох байгууллагууд НЗДТГ-тай хамтран нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бичиг баримт бэлтгэл...

Модны суулгац, судалгаа, үрсэлгээний төвийг байгууллаа

Нийслэлийн ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн нэгдсэн үйлчилгээг сайжруулах зорилгоор Модны суулгац, судалгаа үрсэлгээний төвийг байгуулсан байна. Ингэснээр сургалт, судалгаа хийх боломжтой төвтэй болж байгаа аж. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хавар бүр сурагчид, оюутнууд сургуулиа төгсөж, хонхны баяраа хийдэг. Ёслол баяраа тэмдэглэхдээ илүү үр бүтээлтэй, байгаль орчинд ээлтэй тэмдэглэдэг болгохын тулд төгсөлтийн баяраараа мод суулгадаг зориулалтын талбай гаргаж өгөхөөр болсон. Есөн дүүргийн...

Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барина

Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн ажлууд шат шатандаа үргэлжилж байна. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ. Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй...

Хилээр мансууруулах бодис оруулах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг

Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн. Мөн тус зөвлөл 2019 оноос ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодис, эм...

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай аж. Хөрөнгөөр...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
72%
1kmh
40%
Мяг
-17 °
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ