-25.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 22, 2025

Нийгэм

Шинэ төрөх эмнэлэгт эхний ээлжинд иргэдийг тусгаарлана

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 6 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна. Уг эмнэлгийг эхний ээлжинд “COVID-19” халдварын тусгаарлалтад ашиглахаар Улсын Онцгой комисс шийдвэрлэсэн. Тус эмнэлгийн барилгын ажилтай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцлаа. Эмнэлгийн барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай аж. Уг эмнэлгийг ирэх зургаадугаар сарын сүүлээр улсын...

Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг ажлын байраар хангаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” А/216 дугаар захирамж гарсантай холбогдуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөтэй болгох санал, санаачилга гарган, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үр өгөөжийг дээшлүүлэн цаашид харилцан ашигтай ажил өрнүүлэх зорилгоор нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн...

Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улсын III төв эмнэлэг болон Монголын Зүрх судасны төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсад бүртгэгдэж буй нийт нас баралтын 33.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй, уг өвчнөөр нас барах тохиолдлоор манай улс олон улсад тэргүүлдэг талаар Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг хэллээ. Энэ төрлийн өвчлөлийн статистик сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, өвчтөнүүдийн нас залуужиж байгаа аж. Засгийн газраас Зүрх судасны төвийн...

Эрүүл мэндийн ажилтнуудад залуучуудын санаачилгаар цуглуулсан 2000 амны хаалтыг хандивлалаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “Хот соёлтой болГоё” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ сард “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор зохион байгуулж байна. Энэхүү аяныхаа хүрээнд залуучуудад зориулсан цахим сургалтыг энэ сарын 06-15-ны өдөр 9 өөр багш, 9 өдөр, 9 сонирхолтой сэдвээр тус тус мэдээлэл хийж зохион байгууллаа. Амны хаалт хандивласан залуучууд энэхүү сургалтад хамрагдсан бөгөөд эхний ээлжинд...

ХӨГЖЛИЙН ҮНДЭС ТӨСЛИЙН АЙЛ ӨРХҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

КОВИД-19 вирусийн дэгдэлтийн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Кристина Ноблийн Хүүхдийн Сан хамтран хэрэгжүүлдэг "Хөгжлийн үндэс" зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх хамтарсан төсөлд хамрагддаг айл өрхүүдээс эрүүл мэндийн асуудалтай, суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн хөхүүл болон эцэг эхийн анхаарал халамж сул, хөгшин настай өвөө, эмээгийнхээ асаргаанд байдаг хүүхдүүд зэрэг эрсдэлт нөхцөлд амьдарч буй Улаанбаатар хотын 7 дүүргийн нийт...

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хоёр өвчтөний нарийвчилсан шинжилгээний хариу сөрөг гарчээ

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хавдрын улмаас эмчлүүлж байсан 80 гаруй насны болон уушгины бронхиттой 40 гаруй насны 2 хүнд түргэн оношлуураар хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр 16.51 цагт ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл түргэн оношлуурын хариуг баталгаажуулдаг нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж /01:45 цагт/ ЭМЯ-наас мэдээллээ.

Нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүрэгт барьж байна

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна. Тодруулбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх...

Хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас “Олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хорооны хэсгийн ахлагчийн ажиллах түр журам”-ыг батлуулахаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьсан. Үүний дагуу Онцгой үеийн шийдвэр гаргах журмаар Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн цагдаагийн тоог...

Олон нийтийн цагдаагаар ажиллах хэсгийн ахлагчид батлагдсан журмаар ажиллана

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гарсан талаар БСШУС-ын Ё.Баатарбилэг танилцуулав. Маргааш өглөө Замын -Үүдын боомтоор Эрээнд байгаа Монгол Улсын 50 иргэнийг татаж авах шийдвэр гарсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700...

Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. Танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлэх юм байна. Ямар нэгэн хүүхэд улираах, дахин сургах асуудал гарахгүй, есдүгээр сарын 1-нд 2020-2021 оны шинэ хичээлийн жил эхэлнэ гэдгийг тэрбээр тэмдэглэв. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
70%
0kmh
0%
Мяг
-18 °
Лха
-19 °
Пүр
-16 °
Баа
-12 °
Бям
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ