-3.8 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Нийгэм

2017 онд ял шийтгүүлэгчдийн ихэнх хувийг 18-29 насныхан эзэлж байна

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Шүүхийн хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцов. Өнгөрөгч 2017 онд Анхан шатны шүүх эрүүгийн 8839 хэрэг, иргэний 45233 хэрэг, захиргааны 1908 хэрэг, нийт 55980 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж,...

Эрдэмтэн судлаачид агаарын бохирдлын асуудлаар чуулна

Шинжлэх ухааны академи болон харьяа хүрээлэнгүүд, АЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран “Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.  40 гаруй эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион байгуулж буй хурлаар  Улаанбаатар хотын Агаар болон Орчны бохирдлын тоон мэдээлэл, бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгааны үр дүнг нэгтгэх, олон улсын...

У.Хүрэлсүхийн Засгийн газар “Амьсгаа өндөр 100” хоногоо тайлагнаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулж байна. Өнгөрөгч оны 10 дугаар сарын 4-нд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар томилж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2017 оны 10 дугаар сарын 19-нд бүрдэж, 13 яам, 16 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. . Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи 100...

"Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын зөвлөгөөн Өвөрхангай аймагт эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын II зөвлөгөөн Өвөрхангай аймагт эхэллээ. Тус зөвлөгөөнд Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн 600 гаруй багш, ажилчид оролцож байна. Улсын зөвлөгөөн бүсчилсэн хэлбэрээр Дорнод, Өвөрхангай, Ховд, Орхон аймагт тус тус зохион байгуулагдах бөгөөд хоёрдугаар сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ. Орон нутгийн багш, ажилчид "Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл", "Хүүхдийн хөгжил хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн...

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Өнөөдөр өвлийн адаг харагчин үхэр сар, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Аргын тооллын Нэгдүгээр сарын 29, Даваа гараг. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөх, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд...

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж байна

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй ХХААХҮЯ-ны баг ажиллаж байна. Баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой Шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж аймгийн онцгой комисс, холбогдох албаныхантай хамтарсан хуралдаан хийлээ. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын мэдээлснээр, Он гарсаар нийт нутгаар хүйтэрч Заг Байдрагийн нутгаар шөнөдөө -43 градус, өдөртөө -25-30 градус хүрч хүйтэрсэн. Нийт нутгийн 86.4 хувьд цасан бүрхүүлтэй,...

Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 3, 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор...

46 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэр барьж ашиглалтанд орууллаа. 46 дугаар цэцэрлэгийн хоёр давхар барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 900 сая төгрөг бөгөөд “Бумбод” компани 7 сар гаруй хугацаанд гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг нь өмнө нь 130 хүүхдийн хүчин чадалтай, 28 багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 39...

Нэгдүгээр сарыг дуустал ихэнх нутгаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна

Өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурах аж. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн...

Эмнэлэгт гал гарч 31 хүн нас баржээ

БНСУ-ын Мирян хотын эмнэлэгт өнөөдөр гал гарч 31 хүн нас барж 40 гаруй  хүн хүнд, хөнгөн бэртжээ.  Эмнэлэгт ойролцоогоор 100 гаруй хүн эмчлүүлж байсан бөгөөд нас барсан хүний тоо нэмэгдэж магадгүй талаар мэдээлсэн байна. Гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд орон нутгийн гал командынхан шуурхай ажиллаж байна.  
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-3.8 ° C
-3.8 °
-3.8 °
34%
2.6kmh
15%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
2 °
Лха
3 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ