1.1 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Нийгэм

Төр, төрийн бус байгууллага, иргэнтэй харилцан итгэлцлийг бэхжүүлэх тогтолцоо бүрдэнэ

Mөрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Засгийн газрын хүчин төгөлдөр үйллчилж буй тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарсан юм. Тодруулбал барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын...

“Улаанбаатарын өвлийн наадам” болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах...

Замын зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаа ихэссэнийг анхааруулж байна

Хүйтэрч цас их орж байгаагаас зарим чиглэлийн автозамын цас зузаарч, зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаатай байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлээр зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд хүйтны эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар...

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт ирэх даваа гарагт болно

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” нэрийн дор хотын удирдлагууд бизнесийн төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран анхны форумыг зохион байгуулж байсан. Анхны форумаар хотын захиргаа бизнесийнхнийг дэмжин ажиллахад харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зуран тунхагласан юм. Улаанбаатар хотын худалдааны танхимын санаачлагаар зохион байгуулагддаг...

Цахим орчинд энгийн код ашиглахгүй байхыг санууллаа

ЦЕГ-аас бусдын фэйсбүүк хаягаар хууль бусаар нэвтэрч, бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг илрүүлсэн талаар  сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл өглөө. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзолж, тэдний найз нөхөд, хамаатан садан руу мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах үйлдэл хийдэг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж одоогоор 40 орчим хохирогчийг залилсан 10 хүнийг шалгаж байна. Гэмт этгээдүүд нь иргэдийн цахим хуудаст...

Барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг байгууллаа

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Холбогдох санал дүгнэлтийг ирэх сарын 15-ны дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт даалгав. Мөн "Шүд эрүү нүүр"- ний төвд зориулан барилга худалдан авах асуудлыг...

АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна гэсэн зар сурталчилгаанд хууртаж болохгүй !!!

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас...

Алдаа гаргасан удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудтай уулзаж, Засгийн газрын 2018 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор албан даалгавар өглөө. Албан даалгаварт компанийн засаглалыг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангах, дээд шатны байгууллага, яам, төрийн захиргааны байгууллагын зардлыг санхүүжүүлэхийг зогсоох, компанийн удирдах ажилтнууд гадаадад дур мэдэн явахгүй байх, удирдлага менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, өр, авлагыг бууруулах, тендерийг...

“Битлз“ хамтлаг болон Английн хатан хааны ордныг мөсөөр урлаж, байршууллаа

Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны дэд...

Нийслэлийн Засаг даргыг огцруулах эсэх АН-ынхнаас хамаарах нь ээ

МАН-ын хагарал нийслэл дээр ширүүсэх төлөвтэй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 26-нд хуралдаж, агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар хуралдах юм. Гэвч эдгээр асуудлуудыг НИТХ-аар хэлэлцэх нь эрх баригчдад сөрөг оноо авчирна гэж Нийслэлийн удирдлага үзсэнийх үү, иргэдийн хурлынхантайгаа зөрчилдсөн сурагтай. Ямартай ч МАН-ынхан дотроо зөрчилдсөний улмаас НИТХ 26-ны хурлаараа С.Батболдыг огцруулах асуудлыг хөндөхөөр бэлдэж байгаа гэнэ. НИТХ дахь МАН-ын 31 төлөөлөгч...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
18%
9kmh
0%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
2 °
Лха
3 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ