5.1 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Нийгэм

АНУ-ын ажиллах хүчний виз мэдүүлэгчид нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

АНУ-ын  ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаанаас 2018 онд Н-2А, Н-2В буюу улирлын чанартай ажиллах визээр иргэд нь нэвтрэх боломжтой 85 орны орны жагсаалтыг танилцуулсан. Монгол Улс анх удаа АНУ-д улирлын чанартай ажиллах хүчин гаргах боломжтой орны тоонд багтсан. Уг ангиллын виз нь АНУ-д түр хугацаагаар ажиллах боломжийг олгох юм. Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг монголчуудад АНУ-д ажиллах хүчний визийг...

Тээврийн хэрэгслийн албан татвараа онлайнаар төлөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө. 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР...

Журам зөрчин байршуулсан самбаруудыг буулгаж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” тушаалын дагуу зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламж, самбарыг энэ сарын 12-ноос эхлэн албадан буулгаж эхэлжээ. Энхтайвны өргөн чөлөө буюу таван шараас Офицерийн ордон хүртэлх зам дагуу зөвшөөрөлгүй, зохих журам зөрчин байршуулсан 96 хаяг, мэдээллийн байгууламж, 112 хулдаасан хэвлэл, 86 түр самбар, 3 тулгуурт самбарыг буулгасан байна. Мөн Жуулчдын гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Наадамчдын...

МУИС лазерын судалгааны лабораторитой боллоо

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэй МУИС-д түшиглэн 3 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн “Лазерын судалгааны лаборатори” байгуулав. Тус лабораторийн нээлт өнөөдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болов. Нээлтийн үеэр тус лабораторит лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүнийг үзэх боломжтойгоос гадна лазерийн машинуудын үйл ажиллагааг харууллаа. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор Монголын судлаачид өндөр түвшний судалгааг эх орондоо хийх сайхан боломж нээгдэж...

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болж байна гэв

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг дэмжих зорилгоор төрөөс ямар бодлого барьж байгаа талаар танилцууллаа. Үүнд: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350.0 сая юанийн...

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын...

13 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Япон, БНСУ, БНЭУ суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар болж, эхний ээлжийн эмч нар өнгөрсөн 12 сард явсан. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сарын 21 нд...

Монгол Улсын зээлжих зэрэглэл “В3” боллоо

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Мүүдиз” агентлаг энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Caa1”-ээс “В3” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээжээ. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна. Монгол Улсын төлбөрийн чадвар, хөрвөх чадвар дээшилж, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эдийн засгийн шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжсэн тохиолдолд Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхий эдийн үнийн...

Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөн зудын нэн их эрсдэлтэй байгаа Булган аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төв, мөн тус аймгийн Яруу сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө. Эрүүл мэндийн яамнаас 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн...

Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж байсан билээ. Тэгвэл монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа орж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
5.1 ° C
5.1 °
5.1 °
12%
8kmh
20%
Ням
-1 °
Дав
-3 °
Мяг
1 °
Лха
3 °
Пүр
-0 °
- Advertisement -

Шинэ мэдээ