Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын дижей, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.
Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч...
Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо
“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж өнөөдөр замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий...
Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж бүрэн хяналтын...
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис хүрэлцэн ирлээ
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой.
Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос...
Хакүхо М.Даваажаргал хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа /ФОТО/
Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол “Хөхөө Намжил” хүүхдийн сонгодог урлагийн бүтээлийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан асрамжийн төвд амьдарч буй 200 хүүхдэд өнөөдөр үзүүллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалийг урлаг соёлоор дамжуулан хүргэх зорилгоор Хөхөө Намжилийн домгоос сэдэвлэсэн эл дуурийг үзүүлж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театраар зочлуулжээ.
Энэ үеэр Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нийт...
Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
Нийслэлийн авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын 4-р хэсэг болох Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил амжилттай хэрэгжиж, нээлтээ хийлээ.
Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,...
Хотын удирдлагууд ээжүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигаар Улаанбаатар хотын хэмжээнд Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 160, 2 дугаар одонгоор 2992 ээж өчигдөр шагнагдлаа.
Төрийн одонг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Юуны өмнө энд цугласан ээжүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг дэвшүүлье....
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх сонсгол болов
Монгол Улсын Их Хурлаас (2022.03.29) Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулав.
Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д "энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан сонсгол болон Улсын Их Хурлаас зохион байгуулах ерөнхий хяналтын, төсвийн...
Хааны эрэлд-2017: Соёлын өдрүүд эхэллээ
"Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Сургуулийн хүрээнд орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргийн алба хаагчдын соёлын өдөрлөг болсон бөгөөд тэд үндэсний бүжиг, дууг сонирхуулахын зэрэгцээ "Улаанбаатарын үдэш" дууг үзэгч олноо толилуулсан нь олны анхаарлыг татжээ.
Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа
Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 22.00 цаг танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 318 мянга 511 сонгогч санал өгч, ирц 66.54 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 613857 сонгогч саналаа өгч 67.73 хувь, орон нутагт 704654 сонгогч саналаа өгч 65.53 хувийн ирцтэй байна. Ирцийн 17.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад 20.97 хувиар улсын хэмжээнд нэмэгджээ.
Ирцийн мэдээллийг бага зэрэг удаж танилцуулсан нь хэсгийн хороодоос мэдээллийг...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -










































