-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Фото мэдээ

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо

Өнөөдөр билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна.

Хааны эрэлд-2017: Соёлын өдрүүд эхэллээ

"Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Сургуулийн хүрээнд орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргийн алба хаагчдын соёлын өдөрлөг болсон бөгөөд тэд үндэсний бүжиг, дууг сонирхуулахын зэрэгцээ "Улаанбаатарын үдэш" дууг үзэгч олноо толилуулсан нь олны анхаарлыг татжээ.

Түймэр газар авч байна /фото/

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 газарт түймэр ач байгаагийн тав нь Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа юм. Тус суманд асч буй таван түймрийн нэгийг нь өнөөдрийн байдлаар цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.

“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн үргэлжилж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.

Гарааш буулгалт, орц гарц чөлөөлөлтийн ажлууд эхэллээ

Орц гарц чөлөөлөгдсөнөөр – Иргэдийн явган болон автомашинаар зорчих гарц, замууд нэмэгдэж түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой Гарааш буулгалт газар чөлөөлөлт хийснээр – Иргэдийн амьдарч, ажиллаж байгаа газрын ойр орчимд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилт хийгдэж иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэж тооцоолсон.

Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ

Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд  зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах...

Цахим хувьслыг ашиглан, ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал

Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, цаашлаад төрийн үйл хэрэгт шууд оролцох гэхчилэн Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөг өнөө цагийн технологийн хувьсгалаар дамжуулан эдлэх боломжийг D Parliament танд олгож байгаа юм. Таны эрх ашгийг хамгаалсан бодлого шийдвэр, таны өдөр тутмын амьдралд нөлөөлөх хууль тогтоомжид та өөрөө үзэл бодол, санал сэтгэгдлээ тусгаж, идэвхтэй оролцохыг уриалан, уг цахим системийн хэрэглээг биечлэн...

Их цагаан тугийг цэнгүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Ёслолын дараа Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай...

Төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндоржийг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор , Монгол Улсын гавьяат жүжигчин Санжаажавын Батсүхийг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагналаа. Мөн эрүүл мэнд , хөдөө аж ахуй, хэвлэл мэдээлэл, аж үйлдвэр, урлаг, спорт гэх мэт салбар салбартаа түүчээлэн ажиллаж гавьяа байгуулсан хүмүүст Монгол Улсын Гавьяат цол тэмдэг олголоо. ...

Тариаланч, ногоочид үзэсгэлэнгийн хугацааг уртасгаж, импортын ногоог хязгаарлахыг хүслээ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна. Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж. 
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
1kmh
40%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-21 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ