ХСҮТ орчин үеийн хүлээлгийн танхимтай боллоо
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн үүдний хэсгийг 14 хоногийн хугацаанд шинээр тохижуулж, орчин үеийн хүлээлгийн танхим бүрдүүлжээ. Ингэснээр өмнө нь үүдний хэсэгт бүртгэл хийх, шинжилгээ авах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг байсныг зохицуулсан аж. Тодруулбал, цахим болон шуурхай бүртгэл, мэдээллийн төвийг хүлээлгийн танхим руу шилжүүлж, шинжилгээг өөр хэсэгт авдаг болжээ. Мөн хүлээлгийн танхимын хэв маягийг өөрчилж, энгийн болон тусгай хэрэгцээт хүмүүсийн ариун цэврийн өрөөг шинэчилж,...
С.Амарсайхан: Яармаг дахь төрөх эмнэлгийг хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна
Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Тус компани...
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангарагаа өргөв
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны шинээр томилогдсон таван гишүүн Төрийн ордонд өнөөдөр тангаргаа өргөлөө.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж заажээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын...
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгав
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг шинэ коронавируст халдвар гарсан нөхцөлд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа.
Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх ерөнхий захирлын тушаалаар шинэ коронавируст халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцуулав. Эмнэлгээр үйлчлүүлж буй бусад өвчтөнд халдвар тархаахгүйн тулд тусгаарлах улаан...
Уханиас ирсэн 32 хүнийг 14 хоног тусгаарлана
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 оюутан, нэг хүүхдийг хүлээж авсан. Эдгээр иргэдийг тусгаарлах өрөө, эмч, лабораторийн ажилчид бэлэн ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу нийтдээ Ухань хотоос 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн гэсэн нийт 47 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ. Манай төвөөс томилогдсон ажилчид энэ хугацааг дуустал солигдолгүй ажиллахаар болсон. Клиник шинж тэмдгийг нь эмчилж, шинэ оношлуураар оношилно.
Цаг хугацааны хувьд тодорхой...
Монголын мистер - 2020 амжилттай боллоо
Монголын бодибилдинг, фитнесийн холбоо үүсэн байгуулсны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тус холбооноос зохион байгуулсан 29 дэх удаагийн “Монголын мистер 2020” УАШТ тэмцээн энэ сарын 24-25-нд “Corporate сonvention сenter"-т болоход 62 байгууллагын 300 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс 65 кг-д Ч.Батбаяр, 60 кг-д Ц.Дөлгөөнтэнгис, эрэгтэй спорт модель +173 см ангилалд Д.Өлзий-Очир, -173 см ангилалд Ц.Нямбаяр түрүүлсэн бол эмэгтэй фитнес ангилалд Б.Хулан,...
Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн 8 цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой.
Энэхүү цахилгаан...
Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ.
Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Тэрээр хэлэхдээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм...
Хуурамч эмийн чанарыг шалгах лабораторын тоног төхөөрөмжийг хандивлав
Монголын үндэсний лавлагаа лабораторын төвд Олон улсын Мерск байгууллагаас Хуурамч эмийн чанарыг шалгах лабораторын тоног төхөөрөмжийг Монгол улсад хандив болгон өгөх ажиллагаа боллоо. Ингэснээр Монгол улс эмийн чанар болон хуурамч эм худалдаалах асуудалдалд хяналт шалгал хийх боломжтой болж байгаа юм.
Мэрск байгууллага бүх тоног төхөөрөмжийг үнэгүй хандивласан боловч манайхан гаалийн татварыг нь төлөх асуудалд гацаж авч чадахгүйд хүрч байсанд Монфа эм ханган нийлүүлэх байгууллага бүх...
“Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо
Монгол-Япон төвд Япон улсын гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо.
“Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийг номын томоохон дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -
































