Шарын голын уурхайчид шаардлага хүргүүллээ
Эрчим хүчний зохицуулах хорооны гадна талбайд Шарын голын уурхайчдын төлөөлөөгч нар эрчим хүчний салбарын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороон дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө...
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ
Шинэ Үндсэн хууль баталсны 28 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд эрдэм шинжилгээний бага хурал болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн ойн өдрийг тохиолдуулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ
Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаад хүртээв. Шагналыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан гавьяаг нь үнэлж дээрх шагналыг олгожээ. Тэрбээр, “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн...
Тэтгэврийн зээлгүй болон бага зээлтэй ахмадуудын жагсаал
Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадын төлөөлөл болон Шинэн, Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэлээс тэтгэврийн зээл тэглэх асуудалтай холбогдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа.
Лабораторийн 871 төхөөрөмжийг ЕБС-уудад хүлээлгэн өглөө
Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэстэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.
Азийн хөгжлийн банкны тусламжаар хэрэгжүүлж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн хүрээнд ийнхүү 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, 134 сургууль физик, 100 сургууль хими, 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж, 316...
Ахмадын өвлийн олимпын III наадамд оролцох тамирчдаа үдэн гаргалаа
Австри улсын Инсбрук хотноо 2020 оны нэгдүгээр сарын 08-20-нд болох дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд болов.
Монгол Улсаас энэхүү наадам /Winter World Masters Games/-д тэшүүр, шорт трек, хоккей, цанын спорт гэсэн 4 төрлөөр 36 тамирчин өрсөлдөх юм. Спортын төв ордны 3 давхарт болсон үдэн гаргах ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц,...
80 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа
Нийслэл хот, хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой 80 сая ам.долларын Зээлийн хэлэлцээр болон Буцатгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Үүний 3.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл бөгөөд 158.34 сая ам.долларын өртөг бүхий "Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж...
Ц.Раднаа “Алтан хараацай” цомын эзэн болов
Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны Тэргүүн дээд шагнал Алтан хараацай шагналыг улиран одож буй 2019 онд дэлхийн болон Ази тивийн хөнгөн атлетикийн /ахмад/ мастеруудын аварга шалгаруулах тэмцээний олон төрөлд аварга болж, дэлхийн дээд амжилт тогтоосон Ц.Раднаад гардуулав.
Өнөөдөр Спортын төв ордонд болсон шагнал гардуулах ёслолд ММБТСХ-ны шилдэг ахмад тамирчид оролцсон бөгөөд “Алтан хараацай” цом, өргөмжлөлийг тус хорооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар түүнд гардуулан...
Ерөнхий сайд "Оны онцлох хүүхэд"-үүдийг шагналаа
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.
2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай...
Төв талбайн сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайг нээлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурын талбай нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдлаа.
Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -


































