Өнөөдөр 6000 гаруй иргэнийг дархлаажуулна
Улаанбаатар хотод явуулын 23, суурин 53, түр 23 цэгт 100 багийн 450 эмч, ажилтан ажиллаж, 6338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Томоохон зах, худалдааны төвүүдэд 23 түр цэг ажиллаж байна. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Нийслэлийн 50 байршилд 75.5 км авто замыг шинэчилжээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд зам засварын ажлыг эрчимтэй хийж буй.
Өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн зам засварын ажил дуусах шатандаа орж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 50 байршилд 75.5 км авто замыг шинэчилсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд хийж байгаагүй томоохон ажил болов.
Хамгийн сүүлд л гэхэд өнөөдөр өглөө зургаан байршилд зам засварын ажил хийж дууссан. Зам засварын ажлын хүрээнд авто...
Ж.Гантулга: Мэргэжлийн байгууллагуудын судалгаа, иргэдийн саналд үндэслэн цагийн зохицуулалт хийсэн
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөний онцолсон сэдэв бол өнөөдрөөс эхлэн нийслэлд хэрэгжүүлж буй зарим Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалт байлаа.
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга...
Зөвшөөрөлгүй барьсан 8771 метр хашааг буулгана
Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өгөв. Тэрбээр “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 111 байршилд 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Энэ дагуу 105 иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Ийнхүү 12 иргэн, хуулийн этгээдээс хариу тайлбар ирсэн байна....
О.Цогтгэрэл ХӨНГӨН, Д.Пүрэвдаваа ТОГТВОРТОЙ, О.Амартүвшин ЗӨВ, С.Эрдэнэболд ШИНЭ АН-ыг санал болгов
Ардчилсан нам энэ сарын 28-ны өдөр нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналаар Намын даргаа тодруулахаар сунгаа зарласан билээ. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын хэлснээр “Ардчиллын залуу үеийнхэн намаа зоригтой шинэчилж, намын даргаа сонгож, өөрчлөлт шинэчлэлт хүлээсэн мянга, мянган гишүүд дэмжигчдийнхээ урмыг хугалахгүй урагшлах, хүчтэй нам” гэдгээ нотлох цаг үе одоо ирж байна.
Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд фракцийн төлөөлөл бус...
Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Энэ дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна.
Мөн чуулганаар Авлигын эсрэг хуульд...
Дахин санал хураалтад Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр 22.00 цагт дууслаа. Сонгуулийн урьдчилсан дүн гараад байгаа бөгөөд нэрсийн жагсаалтад багтсан 1 сая 978 мянга 298 сонгогч байгаагаас сонгуулийн ирц 66.54 хувьтай буюу нийт 1 сая 320 мянга 571 иргэн саналаа өгчээ. Гэвч аль ч нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал аваагүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл үүсээд байна.
Одоогоор АН-аас нэр дэвшигч...
Цэргийн ангиудыг туулах чадвар сайтай шинэ автомашинаар хангалаа
Цэргийн ангиудынхаа авто машиныг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг шинэчилж, Тоёота загварын 22 автомашиныг цэргийн багт гардуулан өгсөн.
Өнөөдөр цэргийн ангиуддаа туулах чадвар сайтай Nissan Navara маркийн 20 авто машиныг гардууллаа.
Удахгүй нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт...
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгалаа.
Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд 526.4 мян.тн нүүрсний, 1,569 тонн мазутын нөөцтэй байна.Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, Төвийн...
Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -







































