75 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ
Сайжруулсан шахмал түлшний хувьд өнөөдрийн байдлаар 75 мянган тонн түлшийг нөөцөөлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ.
Галлаганы улирал удахгүй эхлэх тул Тавантолгой түлш ХХК 2022-2023 онд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өчигдрөөс цахим хаягаар бүртгэж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд...
ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ТРИЯН ХРИСТЕАГИЙН бүрэн эрхийн хугацаанд тус салбарт хоёр төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Триян Христеагийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Триян Христеагийн ажиллах бүрэн эрхийн хугацаандаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэнд талархал илэрхийлээд, 2017-2021 оны байдлаар Европын Холбооны санхүүжилтээр 2 төсөл, хөтөлбөр...
МАН-ын 9 гишүүнийг гэм буруутай эсэхээ тогтоолгохыг үүрэг болгожээ
МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулж гэм буруутай эсэхээ тогтоолгохыг үүрэг болгосон тухай тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр цахим хуудсандаа мэдээлэв.
МАН авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байгааг тэрээр эхэнд нь онцлоод, "Хөгжлийн банканд хуримтлагдсан 1.8 их...
Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Макс Агро” ХХК-ийн ажилтай танилцлаа.
“Макс” групп, “Сүү” ХК хамтран 2014 онд Бүгд Найрамдах Словак Улсаас Глоштейн үүлдрийн 300 үнээ оруулж ирэн, “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм байгуулсан байна.
Энэ үүлдрийн үнээ саалийн 305 хоногтоо 7500-14000...
Цахилгаан, эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2017 онд “Гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” журам гаргасан. Хөнгөлөлт энэ жил үргэлжилж, журмыг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Гэхдээ жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлдэг хөнгөлөлт энэ удаа хугацаандаа үйлчилж эхлээгүй байна. Учир нь журмыг хэрэгжүүлэгч Эрчим хүчний зохицуулах хороо уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний акт”-д...
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах тухай саналаа гардуулж өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа.
АЛБАН БИЧИГТ:
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг дахин олгосон.
Иргэдэд танилцуулж,...
Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ.
Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Тэрээр хэлэхдээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм...
Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа. Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион...
Нөөцийн мах худалдаж эхэллээ
Нийслэлд нөөцийн мах худалдаж эхэллээ.
Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор ХХААХҮЯ 17 ААН-тэй мах бэлтгэх гэрээ хийснээс нийт 11 мянга гаруй тонн махны нөөцийг бүрдүүлээд байна. “Баатрууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут импекс”, “Цэц манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ. Нөөцийн махыг хүнсний 400 гаруй дэлгүүрт худалдаж буйг...
Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална
Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдлээ.
Цаг агаар
Ulaanbaatar
overcast clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
57%
0kmh
87%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-19
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -

































