ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. Хуралд оролцсон 65 гишүүний дийлэнхи олонхи буюу 90,8 хувь нь түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжив.
Я.Содбаатар нь 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын...
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 96.3 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн тавдугаар сард болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангах, зарим арга хэмжээний талаар хэлэлцэж инженерийн байгууллагуудад 14 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тус ажлын гүйцэтгэлийг аравдугаар сарын 1-ний өдрийн дотор нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосны дагуу өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын...
2019 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлнэ
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын...
ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Гишүүдийн олонх дэмжсэнээр Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдлөө.
Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.
Шүд, эрүү, нүүрний төв шинэ байртай боллоо
Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. Уг төв 3 жил орчим хугацаанд зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр шинэ байрандаа нүүн орж, стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий орчинд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын...
“Ю Скүүтэр” ирэх хавраас үйлчилгээнд нэвтэрнэ
Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хот “Яармагийн гүүр”, “Баянзүрхийн гүүр”, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц”, “Сонсголонгийн гүүр” гэсэн томоохон гүүрнүүдийн бүтээн байгуулалт, авто замын өргөтгөл шинэчлэлт, төвлөрийг сааруулах, “Баянхошуу”, “Сэлбэ”, “Дамбадаржаа”, “Дэнжийн мянга” гэсэн дөрвөн дэд төвүүдийн бүтээн байгуулалт зэрэг нүдэнд харагдаж, үр дүнд хүрэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа билээ.
Энэхүү цогц арга...
Сурагчдын амралтын хуваарь гарчээ
Шинэ хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх, тухайлбал ханиад томууны ид үе 12 дугаар сард амраах тухай санаа оноо явж байгаа. Гэхдээ одоогоор энэ асуудал албан ёсоор шийдэгдээгүй байна. Гэхдээ салбарын яамнаас өнгөрсөн хавар баталсан сурагчдын амралтын албан ёсны хуваарь гэж байгаа. Энэ хуваарийг толилуулж байна.
2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан бөгөөд энэ хичээлийн...
Ирэх сарын 08-нд бүх нийтээрээ амарна
Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон Монгол орон даяар тэмдэглэдэг болоод зургаан жил болох гэж байна. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохионо.
Мөн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар 2012 онд хуульчилсан юм.
Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны Пүрэв гарагт тохиож байна. Тэгэхээр хуулийн дагуу...
Д.Эрдэнэбат: Засгийн газар хуулийн зөрчлөө нуух гэж нэг өдөр хоёр өөр өргөдөл оруулж ирсэн
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ж.Бат-Эрдэнэ сайд хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхдөө хоёр өөрөөр бичдэг нь ямар учиртай талаар хөндлөө. Тэрбээр "Г.Занданшатар сайд намайг улс төржиж байна гэх юм. Би Засгийн газрын тухай хуульд заасан асуудлыг ойлгомжтойгоор асууж байна. Гэтэл үүрэг хуваарилах гэдгийг үүрэг гүйцэтгэсэн гээд давхар ойлголтоор мушгих хэрэггүй. Зарчим нь...
"Голомт" хотхонд ТЕГ-аас тусгай ажиллагаа явууллаа
Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах "Голомт" хотхонд Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явууллаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар олон улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулж, бичиг баримтууд хураан авсан гэнэ. Ажиллагаа явуулахдаа Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд "Голомт" хотхоны С блокийг хамгаалалтад аван ажиллагаа явуулсан юм. Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байлаа. Ажиллагаа цаг гаруйн хугацаанд үргэлжилсэний эцэст Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан битүүмжилсэн 1 том,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
71%
0kmh
40%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-17
°
- Advertisement -







































