"Ногоон хөрөнгө оруулалт-бидний ирээдүй" уриан дор ITM-Монголиа үзэсгэлэн 24 дэхь жилдээ болж байна
Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх “ITM- Монголиа”-2023 уламжлалт үзэсгэлэн 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх юм.
“Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газрыг чөлөөлж эхэллээ
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ.
Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгахНийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд...
УИХ-ын дарга Г.Занданшатар: Монголын парламентын түүхэнд иргэд анх удаа цахимаар шууд саналаа өгч, бодитой оролцсон үйл явдал боллоо
https://www.youtube.com/watch?v=8gwLDy1wJqA
Япон улсын Батлан хамгаалах яам, Өөрийгөө хамгаалах хүчний төлөөллийг хүлээн авч уулзлаа
Батлан хамгаалах яам, Япон улсын Батлан хамгаалах яам, Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үед Цэргийн төв эмнэлгийн оролцоо” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллагаас заавар зөвлөмж авах, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Ажиллагааны...
23 обьектийн барилга угсралтын ажлыг зогсоожээ
Барилга, хот байгуулалтын яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Хяналт шалгалтаар 10 төсөл, хөтөлбөрийн 85 аж ахуйн нэгж байгууллага, 105 барилга байгууламжийг хамруулснаас батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй 40, ил далд ажлын акт, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл баталгаажуулаагүй 12, угсралтын ажил гүйцэтгэхдээ технологийн...
Үр тариа хураалт 79.4, төмс хураалт 95.8, хүнсний ногооны хураалт 87.7 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 269.7 мянган га-гаас 387.2 мянган тонн үр тариа, үүнээс 235.8 мянган га-гаас 347.6 мянган тонн улаанбуудай, 17.5 мянган га-гаас 171.6.0 мянган тонн төмс, 11.8 мянган га-гаас 153.9 мянган тонн хүнсний ногоо, 61.2 мянган га-гаас 169.6 мянган тонн тэжээлийн ургамал, 83.2 мянган га-гаас 35.8 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх...
Монголын дөрвөн ААН-д мах экспортлох эрх шинээр олгожээ
Манай улс 56.4 мянган тонн мах экспортлоод байна. Үүний 89 хувийг БНХАУ-д, 6 хувийг Иран улс руу гаргажээ. Мөн БНХАУ-ын Гаалийн газар манай улсын 4 аж ахуйн нэгжид мах экспортлох зөвшөөрлийг өнгөрсөн 7 хоногт шинээр олгоод байна. Ингэснээр урд хөрш рүү мах экспортлох ААН-ийн тоо нэмэгдэж байна.
ХХААХҮЯ-ны мэдээгээр БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 14, халал аргаар боловсруулсан мах гаргах эрхтэй 7 ААН...
“Тэрбум мод”, “Ногоон өв” санаачилгыг уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЖАПАРОВТ БАРААЛХАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт...
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.
Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.
D-өргөдөл...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
65%
1kmh
10%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-13
°
Мяг
-17
°
Лха
-16
°
- Advertisement -








































