Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэндүргэлжилж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, нийслэл хотын задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын тус талбайд хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийджээ.
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төсөл нь:
- Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих
- Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх
- Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх
- Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байна.
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” үйл ажиллагаа 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.






























