2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар эхэллээ.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 31-нийг хүртэл 18-50 насны эрчүүд тухайн сумынхаа ЗДТГ-ын E-mongolia хариуцсан оператор дээр иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ.
Мөн гар утсандаа Е-mongolia аппликэйшн суулгаад интернэтийн сүлжээтэй газраасаа бүртгүүлэх боломжтой юм.































