Хойд бүсийн дуудлага хүлээн авагч, жолооч холбоочдын сургалт үргэлжилж байна
Онцгой байдлын байгууллага гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн чадавхыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд харилцаа холбооны систем, техник технологи хурдацтайгаар хөгжихийн хэрээр улс үндэсний болоод төр, хувийн хэвшлийн байгуулга, иргэдийн хэрэглээ түүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж, технологийн дэвшил рүү хүч түрэн орж эхэлсэн. Үүнийг дагаад байгууллагын холбоочдыг тасралтгүй суралцах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, техникийг бүрэн ашиглаж чаддаг байхыг шаардах...
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
Дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-нд зохион байгуулж байна.
Дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд хийж буй юм.
Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусний эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа,Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа...
Тариалсан үр тарианыхаа 60 гаруй хувийг хурааж аваад байна
Улсын хэмжээнд энэ сарын 18-ны өдрийн байдлаар тариалсан үр тарианыхаа 60.5 хувийг хурааж аваад байна.
Тухайлбал, 195.8 мянган га талбайгаас 293.6 мянган тонн үр тариа, үүнээс 185.9 мянган га-гаас 260.2 мянган тонн улаанбуудай хураан авлаа. Мөн 16.6 мянган га-гаас 161.2 мянган тонн төмс, 10.7 мянган га-гаас 144.3 мянган тонн хүнсний ногоо, 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган...
Төвийн зургаан дүүрэгт 0.04, 0.07 га газар олгохыг зогсооно
Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Гэсэн ч нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар 0.07, 0.04 га газрыг амины болон зуслангийн зориулалтаар олгож байгааг энэ хууль болон дагалдах хуулиудад бүр мөсөн зогсоохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрх зүйн зохицуулалтыг хязгаарлаж байна. Захын гурван дүүргийн хувьд газар олгох процесс цаашид үргэлжилнэ. Түүнчлэн Нийслэлийн Засаг...
АИ-92 авто шатахууны 23 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 94195 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Тодруулбал, А-80 авто бензин 20, АИ-92 авто бензин 23, АИ-95 авто бензин 15, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Үлдэгдлийн хэмжээгээр нь авч үзвэл,
А-80 авто бензин...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Бээжин хотноо болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” ерөнхий сэдвийн дор явагдаж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Эртний, хуучин Торгоны...
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавилаа
Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа.
Монгол Упсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгох зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жууллалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Ардын Их Хурлын ордонд угтан авав.
Дараа нь БНХАУ-ын дарга, гэргийн хамт “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор...
Өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд 68 байгууллага 120 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
65%
1kmh
10%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-13
°
Мяг
-17
°
Лха
-16
°
- Advertisement -









































