Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна
2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгалаа.
Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг энэ оны тавдугаар сарын 03-наас эхлүүлж урьдчилсан байдлаар 368,4 га-д үр тариа, үүнээс 343,8 мянган га-дулаан буудай, 20 мянган...
Сүхбаатар онгоцны үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчилсөн, аврах завь, усчин аврагч хүрэлцээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна
Болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдал, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Архангай аймгийн Өгий нууранд усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зургаадугаар сарын 21-30-ны өдрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Зөвлөн туслах үйлчилгээнд 6 аж...
Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. Тэрбээр, УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг дурдаад, энэ чиглэлээр...
Нэр бүхий компанийн импортолсон жимс, жимсгэнэд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийв
Жимсийг түүхийгээр нь импортлон, хор шахдаг гэсэн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 08-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар БГД-ийн зургаадугаар хороонд байрлах “Алтан халбага” ХХК-ийн түр агуулах, СХД-ийн 32 дугаар хороонд байрлах үндсэн агуулахад байсан хоёр сортын алим, 7 нэрийн хатаасан жимс, “Цэнхэр жимс” ХХК-ийн БГД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах агуулахад байсан 10 нэрийн жимснээс тус тус дээж...
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.06.28/ болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан юм.
УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний...
Нэр бүхий компанийн импортолсон жимс, жимсгэнэд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийв
Жимсийг түүхийгээр нь импортлон, хор шахдаг гэсэн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 08-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар БГД-ийн зургаадугаар хороонд байрлах “Алтан халбага” ХХК-ийн түр агуулах, СХД-ийн 32 дугаар хороонд байрлах үндсэн агуулахад байсан хоёр сортын алим, 7 нэрийн хатаасан жимс, “Цэнхэр жимс” ХХК-ийн БГД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах агуулахад байсан 10 нэрийн жимснээс тус тус дээж...
Өнгөрсөн 7 хоногт 583.2 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300 хувиар өсжээ
Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 6 дугаар сарын 24,25-ны өдөр нүүрс тээврийн 904 автомашин, Ханги боомтоор 146 автомашин, Булган боомтоор 277 автомашин, Шивээхүрэн боомтоор 171 автомашин хил нэвтэрчээ.
Харин зэсийн баяжмалын тухайд, Гашуунсухайт боомтоор дээрх өдрүүдэд нийт 103 автомашин нэвтэрчээ. Мөн өнгөрсөн 7 хоногт 583.2 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300.2 хувиар өссөн...
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өргөн барилаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судлалын хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг Монгол Улсын Үндэсний...
Краны тулгуурыг налуу газарт байршуулсан зөрчлийг таслан зогсоов
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж авто краныг ухсан нүхний ирмэгт, налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн таслан зогсоож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад эзэмшигч, ашиглагч нар холбогдох хууль, дүрэм журам, стандартыг мөрдөөгүйгээс...
Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV тээвэр нэвтрүүлснээр нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ
Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана. Ирэх...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
52%
0kmh
6%
Бям
-14
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-17
°
Лха
-15
°
- Advertisement -







































